Хөвсгөл нуур
- Энэ нуурыг адилхан оноосон нэртэй Хөвсгөл аймаг, Хөвсгөл сум хоёроос ялган таниарай.
Хөвсгөл нуур | |
---|---|
Хиймэл дагуулаас авсан зураг | |
Байршил | Хөвсгөл аймаг, Монгол улс |
Солбицол | 51°06′N 100°30′E / 51.100°N 100.500°EСолбицол: 51°06′N 100°30′E / 51.100°N 100.500°E |
Онцлог | Хавцлын нуур |
Нуураас гарах | Эгийн гол |
Ус цуглуулах талбай | 5300 км²[1] |
Ай савд багтдаг орон | Монгол |
Урт | 136 км |
Өргөн | 36.5 км |
Талбай | 2760 км² |
Дундаж гүн | 138 м |
Хамгийн гүн цэг | 267 м |
Усны хэмжээ | 380.7 км³ |
Хөвөөний түвшин | 1,645 м |
Хөлдөх хугацаа | 12 сар - 5 сар |
Нуурын арал | Модон хүй, Хадан хүй, Далайн хүй (Хамгийн том арал), Бага хүй |
Эргийн суурин | Хатгал, Ханх |
Lua error in Module:Байршлын_газрын_зураг at line 526: Заасан байршлын газрын зургийн тодорхойлолтыг олж чадсангүй: "Module:Байршлын газрын зураг/өгөгдөл/Mongolia" байхгүй байна. |
Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262.4 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг юм.
Нэрний тухай
[засварлах | кодоор засварлах]Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Кул буюу "Их Устай Нуур" гэсэн үг юм. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь түрэг гаралтай хэлнүүдийн олон, их гэсэн утгатай Көп, ус гэсэн утгатай Су, түрэг гаралтай хэлнүүдийн нуур гэсэн утгатай Кул гэсэн үг гэж зарим эрдэмтэд үздэг. Ингээд Көп-их, су-ус кул-нуур буюу их уст нуур гэсэн таамаг байдаг юм.
Газарзүйн онцлог
[засварлах | кодоор засварлах]Хөвсгөл нуурын умард үзүүр нь Монголын ОХУ-тай хиллэх улсын хилээс 15 км байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.[2]
Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
Нуурын орчимд бүргэдтэй зураг авхуулах үйлчилгээ байдаг
-
Хөвсгөл нууранд жил бүр олон арван мянган дотоод гадаадын жуулчид айлчилж эдийн засгийн чухал бүрдэл орлогыг оруулдаг
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Хөвсгөл нуур[permanent dead link], Medeelel.mn
- ↑ "The Aquatic Invertebrates of the watershed of Lake Hovsgol in northern Mongolia". Institute for Mongolia Research Guide. Archived from the original on 2014-05-05. Татаж авсан: 2007-07-13.