Jump to content

Жулиус Аксельрод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
{{{2}}}
Нобелийн шагналтан Нобелийн шагнал
Хүртсэн он: 1970
Хүртсэн салбар: Анагаах ухаан
Шалтгаан:

Жулиус Аксельрод (Англи: Julius Axelrod, 1912 оны 5 сарын 302004 оны 12 сарын 29) нь Америкийн биохимич байв. Тэрээр 1970 онд анагаах ухааны салбарт Нобелийн шагналыг Бернард Кац, Ульф фон Ойлер нартай цуг хүртжээ.

Аксельрод Нью-Йорк хотноо Польшоос цагаачилж ирсэн еврей айлд мэндэлжээ. 1933 онд Нью-Йорк хотын коллежийг биологийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсөөд физикч болохыг хүссэн боловч ажилд авах газар олдсонгүй. Ийнхүү Нью-Йоркийн их сургуульд лабораторийн техникчээр ажиллаж байгаад Нью-Йорк хотын Эрүүл Мэндийн Газарт хоол хүнсэнд аминдэм нэмэх туршилтын ажил хийх болов. Нэгэн удаагийн туршилтын үеэр аммиактай сав дэлбэрч, тэр зүүн нүдээ гэмтээж, үлдсэн амьдралаа нүдний хаалттай өнгөрөөсөн юм. Ажиллахын зэрэгцээ оройгоор үргэлжлүүлэн суралцаж, Нью-Йорк хотын их сургуулиас 1941 онд магистрын зэрэг хүртсэн байна. Тэрээр шашингүй үзэлтэн байсан боловч еврейчүүдийн соёлд хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд анти-Семитизмийг эсэргүүцэх олон улсын хөдөлгөөнд оролцож байжээ[1]. 53 жил ханилсан хань Сэлли Тауб Аксельрод нь 1992 онд нас барж, 2 хүү З ачтайгаа амьдарч байгаад 2004 онд нас нөгчжээ.

  1. Craver, Carl F: "Axelrod, Julius", Complete Dictionary of Scientific Biography Vol. 19 p. 122. Detroit: Charles Scribner's Sons, 2008.