Jump to content

Хамхөн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хамхөн
함흥시
Солонгос галиглал
 • Чосонгыл함흥시
 • Ханча咸興市
 • Маккьюн–РайшауэрHamhŭng-si
 • Шинэ латинчлалHamheung-si
Хамхөн хотын үзэмж
Үйлдвэр
Мажон амралтын газар
Хамхөны байршлыг харуулсан Өмнөд Хамгёны газрын зураг
Хамхөны байршлыг харуулсан Өмнөд Хамгёны газрын зураг
Map
Хамхөн, Хойд Солонгос
Хамхөн
Хамхөн
Хойд Солонгос дахь байршил
Солбицол: 39°55′N 127°32′E / 39.917°N 127.533°E / 39.917; 127.533Солбицол: 39°55′N 127°32′E / 39.917°N 127.533°E / 39.917; 127.533
Улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс
Бүс нутагКуаннам
МужӨмнөд Хамгён
Газар нутаг
  Нийт330 км2 (130 бээр2)
Хүн ам
 (2008)
  Нийт768,551
  Нягтрал2,328/км2 (6,030/бээр2)
  Аялга
Хамгён
Цагийн бүсUTC+9 (Пёньяны цаг)

Хамхөн (сол. 함흥시, солонгос дуудлага нь «hamɣɯŋ-ɕi») — БНАСАУ-ын дорнод эргийн тэргүүн, бүх улсын хоёрдугаар их хот; Өмнөд Хамгён мужийн төв.

Хотын нэр монгол хэлнээ оросыг дагаж Хамхын (галигийн «ɯ» авиаг түрэгт «ы») гэж бичигдэх нь бий. Солонгосоос монгол авианд тааруулсан нь Хам-хөн юм.[1][2]

Хамхөн хот 2008 онд 768,551 оршин суугчтай байсан.[3] Солонгосын дайны үед ихэнх барилга байгууламж сүйдэж, Зүүн Германы тусламжаар сэргээн босгожээ. Одоо Умард Солонгосын дорнод эргийн (Япон тэнгисийн) худалдааны томоохон боомт, химийн үйлдвэрлэл г.м олон төрлийн аж үйлдвэр хөгжсөн газар юм.

Хамхөн нь Чосон улсыг үндэслэгч И Сон-ге вангийн төрсөн газар, сагаг гурилын хүйтэн гоймон (랭면, 냉면 нэн-мён) хийж гаршсан хоёроороо алдартай.[2]