Вюртембергийн хаант улс
|
Вюртембергийн Хант Улс (Герман: Königreich Württemberg [ˈkøːnɪkˌʁaɪ̯ç ˈvʏʁtəmbɛʁk]) нь өнөөгийн Герман Улсын баруун урд хэсэгт орших хант улс байв. Тус улс нь улс төрийн ноёрхол тогтоохыг эрмэлзэж байсан Францын хаан Наполеон Бонапартын өдөөн хатгалгаар 1806 оны нэгдүгээр сарын 1-нд бүрэн эрхт хант улс болон байгуулагджээ. Хант улс нь (1803 онд их вант улс болсон) Вюртембергийн Херцогт Улсаас бий болжээ. Түүний нийслэл ба ханы ордны хот нь Штутгарт байв.
Вюртемберг нь 1806 оноос 1813 оныг хүртэл Францын ашиг сонирхолд нийцсэн Райны Холбооны гишүүн улс байсан ба Напелеоны дайнуудын төгсгөлд Венийн конгрессын тогтоолын дагуу 1815 оноос 1866 оныг хүртэл Германы Холбооны гишүүн улс байв. 1870-1871 оны Франц-Пруссийн дайны дараа хант улс нь Прусс тэргүүлсэн герман үндэстний анхны холбооны улс байгуулах уриаг даган хаант улсын бүрэлдэхүүнд оржээ.
1819 оны үндсэн хуульд үндэслэн[1], үндсэн хуульт хаант засгийг нэлээд эрт эхлүүлсэн ба Германы бусад улсуудтай харьцуулбал илүү ардчилсан, либерал засаглал бүхий улс байв.
Дэлхийн нэгдүгээр дайнд Герман ялагдсан болон 1918 оны арваннэгдүгээр сарын хувьсгалын улмаас Германы сүүлчийн эзэн хаан болох Вюртембергийн II Вилхелм хаан титмээсээ татгалзав. Вюртемберг парламентын ардчилсан засагт шилжсэн ч Германы Хаант Улсын үеийн Ваймарын Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүнд Ард Улсаар үлдсэн юм.
1952 онд урьдын хант улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Холбооны Муж Улс Баден-Вюртемберг болжээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Хуучны Вюртембергийн Хант Улсын хил нь 1813 оноос эхлэн умардын 47° 34′ ба 49° 35′ өргөргүүдийн хооронд болон 8° 15 ба 10° 30′ хоорондох уртрагт оршиж байв. Нутгийн хойноос өмнө зүг рүү хамгийн урт хилийн урт нь 225 километр, хамгийн өргөн хэсгээрээ 160 километр байв. Хилийн нийт уртын хэмжээ нь 1800 километр, нийт нутаг дэвсгэрийн хэмжээ нь 19.508 км² (Номгон сумын нутагтай тэнцэх газар). Зүүн талаараа Байерны Хант Улстай, баруун ба умард талаараа Бадены Их Херцогт Улстай, өмнө талаараа 1850 оныг хүртэл Хоенцоллерн-Зигмаринген ба Хоенцоллерн-Хэхингентэй буюу 1850 оноос Прусст харьяалагдах Хоенцоллернтой хиллэхийн зэрэгцээ мөн улсын нутгийн өмнүүр нь Боден нуур оршино. Баден ба Хоенцоллерны хил дагуу олон эксклав, анклав бий. Эксклав Вимпфен тус улсын нутаг орших учраас Хессений Их Херцогт Улстай бас хиллэдэг гэсэн үг юм.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Helmut Engisch: Das Königreich Württemberg. Theiss Verlag, Stuttgart 2006, ISBN 3-8062-1554-5.
- Bernhard Mann: Kleine Geschichte des Königreichs Württemberg 1806–1918. DRW-Verlag, Leinfelden-Echterdingen 2006, ISBN 3-87181-035-5.
- Ina Ulrike Paul: Württemberg 1797–1816/19. Quellen zu den Reformen in den Rheinbundstaaten. (= Quellen und Studien zur Entstehung des modernen württembergischen Staates, Band 7) München 2005, ISBN 978-3-486-56827-1.
- Württembergisches Landesmuseum Stuttgart (Hrsg.): Baden und Württemberg im Zeitalter Napoleons, Katalog und Aufsätze zur Ausstellung vom 16. Mai bis 15. August 1987, Band 1.1 und 1.2 Katalog, Band 2 Aufsätze. Stuttgart 1987, ISBN 3-922608-44-2 (Band 1.1 und 1.2), ISBN 3-922608-48-5 (Band 2).
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Das Königreich Württemberg in Zahlen. Website des Landesarchivs Baden-Württemberg
- Geschichte, Daten, Zahlen und Fakten zum Königreich Württemberg
- Topographischer Atlas des Koenigreichs Württemberg: im Masstabe 1 : 50 000; in 55 Blättern; 1821–1851
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Вюртембергийн Хант Улс
- Баден-Вюртембергийн түүхэн нутаг дэвсгэр
- Европын түүхэн улс
- Вюртембергийн түүх
- Наполеоны дагуул улс
- Райны Холбооны гишүүн улс
- Германы Холбооны гишүүн улс
- Германы Гаалийн Нийгэмлэгийн гишүүн улс
- Германы Хаант Улсын холбооны улс
- 1806 онд байгуулагдсан
- 1918 онд татан буугдсан
- Далайд гарцгүй түүхэн улс