Jump to content

Viva la Vida or Death and All His Friends

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Viva la Vida or Death and All His Friends
Viva la Vida or Death and All His Friends хавтас
Энэ зураг нь Францын зураач Eugène Delacroix-н Liberty Leading the People нэртэй зураг юм.
Coldplay-н Студи цомог
Худалдаанд гарсан 2008 оны 6 сарын 11
Бичүүлсэн 2007 оны 6-р сараас 2008 оны 4-р сар хүртэл

The Bakery, Лондон The Magic Shop, Нью-Йорк хот The Nurrery, Барселона

A Church", Барселона
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 45:53
73:18(Prospekt's March хувилбар нь)
Хэл Англи
Шошго Parlophone, Capitol
Продюсер Маркус Дрэвс, Жон Хопкинс, Рик Симпсон, Брайн Эно
Мэргэжлийн шүүмж
  • Аllmusic 4/5 stars
  • Chicago Tribune 2/4 stars
  • The Daily Telegraph 4/5 stars
  • Entertainment Weekly =(A–)
  • The Guardian 3/5 stars
  • Los Angeles Times 3/4 stars
  • NME (8/10)
  • Pitchfork Media (6.9/10)
  • Rolling Stone 3.5/5 stars
  • Spin (magazine)
Coldplay хронологи
X&Y
(2005)
Viva la Vida or Death and All His Friends
(2008)
Mylo Xyloto
(2011)

Viva la Vida or Death and All His Friends эсвэл Viva la Vida нь Британийн алтернатив рок Coldplay хамтлагийн 4 дэх студи цомог юм. 2008 оны 6 сарын 11-нд Parlophone-оор цацагдсан. Цомгийн нэр нь Испани хэлээр "Урт удаан амьдар" гэсэн утгатай аж. Цомгийн дуунуудийн үг нь голдуу хайр, үхэл, амьдрал ба дайнтай холбогдсон байна.

Цомгийг 2007 оны 6 сараас 2008 оны 4 сар хооронд бичиж дуусгасан бөгөөд Жон Хопкинс, Рик Симпсон, Маркус Дрэвс, Брайан Эно нар продюсеруудаар ажиллажээ. Энэ цомог нь тэдний хамгийн хурдан бичигдэж дууссан цомог юм. Хамтлаг энэ цомогтоо олон хэв маягийг оруулахаар эрс шийдсэн бөгөөд, Брайн Эно Viva La Vida цомгийг бичих явцдаа тэдний хөгжмийн хэв маягийг улам өргөжүүлж өгчээ. Хэдийгээр хамтлаг цомгийн нийт хугацааг 42 минутаас илүүгүйгээр бичихээр төлөвлөсөн боловч эцэст нь тэдний бодож байснаас илүү гарчээ. Цомгийг бичиж гүйцээх ажил нь цомгийн гарах хугацааг олон дахин өөрчлөгдөхөд хүргэж байв.

Viva la Vida нь гарснаасаа хойш олон шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч амжилт гаргасан. Цомгоос нийт 5 сингл дуу гарсан ба "Violet Hill", "Viva la Vida" нь 2008 оны сард, "Lovers In Japan", "Lost" дуунууд нь 2008 оны 11 сард, сүүлийн сингл "Strawberry Swing" нь 2009 оны 11 сард цацагджээ. "Viva la Vida" дуу нь хамтлагийн анхны АНУ болон Их Британид тэргүүлсэн дуу болсон. Уг цомог 2009 оны Грэмми Авардаас "Шилдэг рок цомог" шагналыг хүртсэн ба 2008 оны хамгийн их борлуулалттай цомог юм. Мөн "Оны шилдэг цомог" номинацид нэр дэвшсэн. Viva la Vida цомог нь 2008 оны 11 сарын 25-нд Prospekt's March гэсэн өргөтгөл цомогтойгоор дахин хэвлэгдсэн байна.

Цомог бүтээгдсэн түүх

[засварлах | кодоор засварлах]

2006 оны 10-р сард хамтлагийн аргил гитарчин Гай Бэрримэн анхны хүүхдээ өлгийдөн авснаас хойш 2 долоо хоногийн дараа зарим эх сурвалжууд хамтлаг 5 жилийн завсарлага авч тухай нийтлэгдэв. Үүнд шинэ төрсөн хүүхэдтэй холбогдуулан Cоldplay энэ цаг хугацаанд ямар нэгэн аялан тоглолт болон уран бүтээлийн ажил хийхгүй гэсэн байв. Ингэснээр 2010 он хүртэл Coldplay-н фэнүүд хамтлагаас ямар нэгэн шинэ цомог хүлээлтгүй болов. Энэхүү мэдээллийг үгүйсгэж Амбросса Хэйли (Capitol Records-н хэвлэлийн төлөөлөгч) MTV-руу хамтлаг завсарлага авсан ямар нэгэн мэдээлэл байхгүйг э-майлээр илгээв. Гэсэн ч Хэйли Coldplay-г их амжилтын дараах завсарлагандаа сэтгэл хангалуун байгааг дурдан, хамтлаг дараагийн цомгийн хуваарь байхгүйг тэмдэглэжээ.[1]

2006 оны 11-р сард Coldplay шинэ цомгийн ажилдаа оржээ. Шинэ цомгийн ажлын дундуур 2007 оны 3-р сард Латин Америкт хэд хэдэн тоглолтоо хийсэн бөгөөд эдгээр тоглолтууд нь тэдний Twisted Logic Tour-н сүүлийн хэсэг нь байлаа.[2]

Цомог бичигдэх үйл явц

[засварлах | кодоор засварлах]
Coldplay өөрсдийн Viva La Vida Tour аялан тоглолтондоо Францийн хувьсгалийн хувцсийг өмссөн. Энэ нь Viva la Vida цомгийн хувьсгалийн хэв маягийг гаргаж ирэх зорилготой байсан.

Английн хөгжмийн продюсер амбиент урсгалаар уран бүтээлээ туурвидаг Бриан Эно энэ цомгийг продюсер хийсэн.[3] Coldplay 2007 оны эхээр хийсэн Латин Америкийн аялан тоглолтоо дуусгаад өөрсдийн студидээ "The Bakery" нэртэй газар нүүлгэн шилжүүлсэн. Энд бүтээгдсэн дуунууд шүлгийн хувьд: "илүү хийсвэр, өмнөхөөсөө илүү их төсөөлөлтэй", хөгжмийн хувьд: "чиглэлээсээ хазайсан" өнгө аястай болсон.[4] Үүнээс гадна, Мартин энэ цомог дээрээ хоолойны шилжилтийг түлхүү хийж өөрийн уламжлалт фалсето хоолойгоо бага хоолойны регистр болгохыг хүссэн.[5] Энэ нь цомгийн "Yes" дуун дээр түлхүү илэрсэн, үүндээ өөрсдийн гол үлгэрлэл болгосон уран бүтээлч нь The Velvet Underground бөгөөд Бриан Эногийн цомгийн дуу бүрийг өөр хэв маягтай болгох санаачлагийн дагуу Крис Мартин энэ дуу өөрийн хамгийн бага өнгөө гаргасан. Хамтлагийн бөмбөрчин Вилл Чэмпион MTV-д өгсөн ярилцлагандаа: "Бидний энэ цомог дээр гол төвлөрсөн зүйлүүдийн нэг нь хоолойны өнгийг өөрчлөх явдал байсан. Учир нь Крис хэтэрхий танигдсан хоолойтой байсан."[6] Coldplay энэ цомог дээр Испаник шинжтэй болсон. Энэ нь тэдний цомгийн зарим дуу болон хэсгүүд сүм, Испани хэлээр ярьдаг Мексик, Европийн Испани, тодруулбал Барселона зэрэг газруудад бүтээгдсэнтэй холбоотой.[7][8] Хэдий тийм боловч, дуунуудын нөлөөлөл тодорхой нэг аялгуун дээр биш байсан нь цомгийн дуунуудыг бүхэлд ердийн(энгийн) санагдуулж байлаа. Тэд өөрсдийн цахим хуудсандаа дурьдахаа, хамтлаг акоустик гитар болон зарим хөгжмийн зэмсэгүүдийг сүмүүдэд байршуулан тоглож онцгой дугаралтуудыг гаргаж авсан байдаг.

Цомог бичигдэх явцад, Coldplay фэнүүдтэйгээ өөрсдийн вебсайтаараа дамжуулан харилцаж байлаа. 2007 оны сүүлээр "Famous Old Painter", "Glass of Water" зэрэг дуунууд цомогт багтахаар нэрлэгдэж байсан ч продюсерүүд эдгээр дууг хангалттай сайн болж чадаагүй гэж үзсэнээр үндсэн цомогт бус дараа нь гарах Prospekt's March EP-д багтаахаар шийджээ.[9] Цомог бүтээгдэх үйл явц хэсэг хугацаанд зогссон, гэвч 2007 оны 12-р сард нийтлэгдсэн нийтлэл цомгийн үйл явц дуусах шатандаа орсныг мэдэгдсэн. Тэрхүү нийтлэл "Prospekt" нэртэй байсан. Тухайн үед шинэ цомог ийм нэртэй байх таамаглал хүчтэй тархсан байлаа. Энэ үед хамтлаг нэмж "Lovers in Japan" болон "Strawberry Swing" дуунуудаа бэлэн болгосны дараагаар шинэ цомгийн нэрийг "Prospekt" гэдгийг үгүйсгэв.[9] Мартин цомогоо бүтээж явцдаа Чарлес Дикэнсийн олон тууж зохиолыг уншсанаа дурдан улмаар энэ нь цомгийн "Cemeteries of London" болон "Violet Hill" зэрэг дуунуудын дүр зурагт хүчтэй нөлөөлсөн байж магадгүйг хэлсэн байдаг. 2010 онд Мартин Латин Америкийн Boomerang телевизийн сувагт өгсөн ярилцлагандаа цомогт хамгийн их нөлөөлсөн ном нь Les Misérables байсныг дурджээ. Энэ нь Францийн хувьсгалийн тухай өгүүлдэг "Viva la Vida" дууны хэв маягаар жишээ татаж болно.[10]

Цомгийн "Lovers in Japan" дуу яагаад нэмэлт дуутай талаар асуухад хамтлагийн аргил гитарчин Бэрримэн хамтлаг бодлоо өөрчилж чадаагүйг хэлсэн байдаг. Учир нь тэд цомогтоо нэмж дуу оруулахгүй байхаар тохиролцсон байсан байна. Тэд цомгийг 10 дуутай байлгахыг илүүд үзсэн. Мөн цомгийн үргэлжлэх хугацааг 42 минутаас ихгүй байлгахыг хүссэн.[9] Чэмпион үргэлжлүүлэн: "Бид цомгийг цөөн нэршилтэй, дотроо олон зүйлстэй байлгахыг хүссэн. Цомог бараг бүхэлдээ үүн дээр тулгуурласан, гэхдээ энэ хамгийн богинохон нь. Бид үүнийг бараг биелэгдэшгүй(боломжгүй) байлгахаар буюу цомгийн бүх дууг нэг дуугаар төлөөлүүлэхийг хүссэн."[9] Нэмж хэлэхдээ, Мартин хамтлагийг дууг нэрлэхдээ үргэлж 1 нэрээр 2 нэрийг төлөөлүүлэхийг хүсдэг байснаа дурдсан. Тэр үргэлжлүүлэн Viva la Vida or Death and All His Friends цомгийн дуунуудыг 2 нэршилтэй байгааг тайлбарлахдаа америкийн дуучин Жастин Тимберлайк сүүлд гаргасан FutureSex/LoveSounds (2006) цомогтоо энэхүү аргийг ашигласан нь нөлөөлсөн гэдгийг дурджээ.[11]

Италийн хийлчин Давидэ Росси цомгийн электрон болон акоустик хийлний хэсгүүдийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан. Түүний бүтээлүүд цомгийн 6 дуун дээр багтсан бөгөөд "Viva la Vida" дуун дээр хамгийн их орсон ба бусад дуунууд нь "Violet Hill", "Life in Technicolor", "42", "Yes", "Strawberry Swing" зэрэг дуунууд байлаа. Россигийн бүтээсэн зарим дуунууд цомогт багтаж чадаагүй бөгөөд зарим дуунууд нь сүүлд гаргасан Prospekt's March EP-д багтсан. Эдгээр дуунууд нь: "Life in Technicolor ii", "Rainy Day", "Prospekt's March" зэрэг дуунууд байлаа.

2009 оны 7-р сарын 18нд Viva la Vida цомгийн дутуу бичигдсэн дуунууд(демо) интернетэд цацагджээ. Үүнд өмнө нь сонсож байгаагүй "Bloodless Revolution", "Lovers in Japan" дууны эхэн үеийн хувилбар зэрэг багтсан байлаа. Дараах өдөр нь дахин нэг сонсоогүй дуу "St. Stephen" цацагджээ. 2009 оны 7-р сарын 20нд, нэмж 6 демо дуу цацагджээ. Үүнд: "Fall of Man", "The Man Who Swears", "The Man Who Swears II" (үнэндээ энэ нь "The Man Who Swears" дууны үргэлжлэл хэсэг байсан), "First Steps", "Loveless" болон "Goodbye and Goodnight" зэрэг байлаа. Өөр бас 3 дуу интернетэд цацагдсан нь "Lukas" дууны зөвхөн ая (энэхүү дууг Natalie Imbruglia-д өгсөн), "Solid Ground (Until The Water Floats Over)", 2006 онд амьдаар дуулагдсан дуу, "Famous Old Painter" дууны ая зэрэг багтаж байлаа.

Найрлага болон сэдэл

[засварлах | кодоор засварлах]

Вива ла Вива цомгийг үндсэнд нь рок цомогт хамааруулж авч үздэг.[12] Цааш нь тодруулбал Алтернатив рок[13], арт рок,[14] поп рок, [15] болон инди поп урсгалд хамааруулдаг.[16] Мөн энэ цомгийг Dream pop, арт поп, бароки поп урсгалуудаас салбарласан гэж үздэг.

Хөгжмийн хувьд, Вива ла Вида цомог өмнөх цомогуудаасаа эрс ялгаатай болсон. Нэршил дуу нь оркестра ашиглаж байхад, "Lovers in Japan" дуу нь хонко-тонк төгөлдөр хуур, "Lost!" дуу нь омгийн хөгжимөөс сэдэвлэгдсэн бас "Strawberry Swing" дуу нь афропоп хэв маягтай зэргийг дурьдаж болно. Мартин энэхүү цомгоо Coldplay-н шинэ чиглэл хэмээн өмнөх 3 цомгоосоо эрс өөрчлөгдсөн энэхүү байдлаа "трилогиъ хэмээн тайлбарласан. Тэрний хэлснээр цомогт фалсето хоолой бага орж доод өнгийг тогтоох боломж олгосон. Зарим дуунууд тухайлбал "Violet Hill" дуунд гажигдмал гитар риф болон хэмнэлт тонууд дотроо агуулсан.

Цомог дотроо хайр, дайн болон хувьсгал гэх мэт олон хэв маягийг өөртөө агуулж байсан. Өмнөх цомгуудаас ялгаатай нь "Вива ла Вида" цомог нь илүү нийтлэг хандлагатай болж, хүний хувийн асуудлууд багасч улмаар хүн төрөлхтөний өмнө тулгардаг асуудлуудын тухай илүү илэрдэг. Цомгийн "Life in Technicolor II" (Цомогт багтаагүй), "Violet Hill", "Death and All His Friends" зэрэг дуунуудад дайн болон улс төрийн талаар өгүүлдэг. Мартин "Violet Hill" дууныхаа шүлгийн талаар Fox News телевизэд тайлбарласан байдаг.[17][18] "Violet Hill" нь хамтлагийн анхны дайны эсрэг сэдэвтэй дуу байсан.[19][20] Бусад дуунууд, тухайлбал "Lovers in Japan/Reign of Love" болон "Yes" дуунууд нь хайр болон хүслийн талаар сэдэвтэй байдаг.

Хувьсгалийн хэв мягтай болж өгсөн нь өөрөө цомгийн чухал хэсэг болж цомгийг сурталчилах нэг хэлбэр болж өгсөн. Хамтлаг франц хувьсгалийн шинжтэй хувцас хийн Viva la Vida аялан тоглолт болон Viva la Vida цомгийн синглүүдийн клипэнд ашигласан.[21] Крис Мартин The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр "Зарим хүмүүс энэ цомгийг зоримог алхам болсон гэж хэлсэн - Би харин өөрсдийгөө маш азтайгаар хардаг." гэж хэлсэн байдаг.[22] Мартин цомгийг бүтээхэд Victor Hugo-н зохиосон Les Miserables ном их нөлөөлсөн гэж үздэг.[23]

The Beatles-н хийсэн ажлууд энэ цомог дээрээ нөлөөлсөн гэж харагддаг. Тухайлбал, цомгийн Violet Hlll дуу нь Beatles хамтлагийн Abbey Road цомогтой холбогддог дууныхаа нэрээр холбогддог. Энэхүү дууг Лондон хотын Abbery Road-д байдаг замын нэрээр нэрлэсэн.[24]

Цомгийн зарим зургийн бүтээлүүд хожим нь Viva la Vida Tour аялан тоглолтын дэлгэцэнд дүрслэгдсэн.

Viva la Vida or Death and All His Friends цомгийн нүүрийг Coldplay болон Таппин Гофтон нар бүтээсэн. Тэрээр 3 жилийн өмнө X&Y цомгийн нүүрийг урлаж байв. Цомгийн нүүрийг бүтээхэд сарын хугацаа шаардсан. Анхандаа цомгийн нүүр болон каталог тойм зураг, үгэн илэрхийлэл хэв маягтай байсан. Дууны үг бол нэрнүүд төрөл бүрийн хуучин ном, сонин, хэвлэмэл материалууд дээр томоор бичигдсэн байсан. Цомгийн нүүрний сүүлийн хэсгүүдийг комьютерийн тусламжтай будаж нэмэлт хэсгүүдийг оруулж өгсөн.[25]

Viva la Vida цомог нь Эжэн Делакруа-ийн 1830 онд зурсан Liberty Leading the People зургийг ашигласан.

Prospekt's March EP болон цомгийн бараг бүх дуу бэлэн болох үед цомгийн каталог дээр хамтлагийн зурсан 9 зураг байсан. Эхнийх нь Бразил улсын газар нутгийн цэнхэр өнгийн зураг ба үүнд "Glass of Water" дууны үг цагаанаар бичигдсэн байсан. Гэвч энэ зураг дараа нь дахин өөрчлөгдөж "Lost!" синглийн нүүр болсон. Дараагийн хуудсан дээр "42" дууны бүтээгдэх явцыг улаан дэвсгэр дүрсэлсэн байдаг. 3 дах хуудсан дээр "Cemeteries of London" дууны үг болон нэрийг ягаан өнгийн дэвсгэр зураг дээр бичсэн байдаг. Дараагийн хуудсан дээр "Reign of Love" дууны ногоон өнгийн визуал зураг байрладаг. Каталогийн голын хуудсан дээр цомгийн дуунуудын үгийг төрөл бүрийн газар бичсэн байдаг. Дараагийн хуудсан дээр улаанаар будагдсан зүрх хэлбэртэй дүрс "Yes" дууны мөр "Lord lead me not into temptation"-тай хамт байрладаг. Дараагийн хуудсан дээр "Viva la Vida" дууны үг улаанаар бичидсэн бөгөөд нийтэд нь цэнхэрээр будсан зураг байдаг. Дараагийн хуудсан дээр "Death and All His Friends" дууны үгийг цаас болон хайч ашиглан бүтээсэн бичвэр байдаг. Сүүлийн хуудсан дээр Ром тоогоор 7 тоог улаан болон ногоон өнгөөр шар дэвсгэр зураг дээр будсан байдаг. Эдгээр зурагнуудын зарим нь Viva la Vida Tour аялан тоглолтын дэлгэцээр гарч байсан бол зарим нь том шааранд ашиглагдсан.[26]

Цомогт багтсан дуунуудын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]

Зохиогч Гай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион болон Крис Мартин[27][28] 5,6 болон 10 дугаар дуунууд дотроо 2 дууны нийлмэл бөгөөд үргэлжлэл дуу нь нуугдмал цомгийн дууны жагсаалтанд багтаагүй байдаг [29]

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Life in Technicolor" (Бэрримэн/Баклэнд/Чэмпион/Мартин/Хопкинс) 2:29
2. "Cemeteries of London"   3:21
3. "Lost!"   3:55
4. "42"   3:57
5. "Lovers in Japan/Reign of Love" (3:57/2:56) 6:51
6. "Yes" ((4:04) дотроо нуугдмал дуутай "Chinese Sleep Chant" (3:01)) 7:06
7. "Viva la Vida"   4:01
8. "Violet Hill"   3:42
9. "Strawberry Swing"   4:09
10. "Death and All His Friends" ((3:30) дотроо нуугдмал дуу "The Escapist"тай (2:46): Бэрримэн/Баклэнд/Чэмпион/Мартин/Хопкинс) 6:18
Нийт үргэлжлэх хугацаа:
45:49
Нэмэлт дуунууд
Нэр Үргэлжлэх хугацаа
11. "Lost?" (Япн болон iTunes-д гарсан) 3:40
12. "Lovers in Japan" (Акустик хувилбар) (iTunes захилгаар) 3:55
13. "Death Will Never Conquer" (Prospekt's March Япон хэвлэл) 1:16

Prospekt's March хувилбар

[засварлах | кодоор засварлах]

Энэ хувилбар Viva la Vida цомгоос гадна Prospekt's March нэртэй өргөтгөсөн цомогтой байдаг.

Азийн зарим орнуудад тусгай дисктэй хэвлэл гаргасан.Энэ нь дотроо Viva la Vida цомгоос таван албан ёсны бичлэг мөн Prospekt's March EP-с "Life in Technicolor II" дууны клуп нийт зургаан клиптэй гарсан.[30]

DVD
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Violet Hill"    
2. "Viva la Vida"    
3. "Lost!"    
4. "Lovers in Japan"    
5. "Life in Technicolor II"    
6. "Strawberry Swing"    
  1. Montgomery, James (2 October 2006). "No Five-Year Hiatus For Coldplay — But They Are Taking A Break". MTV. Archived from the original on 30 Арван нэгдүгээр сар 2009. Татаж авсан: 23 March 2009. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  2. "Coldplay Mixing Next Studio Album". Billboard. 22 February 2008. Татаж авсан: 1 January 2011.
  3. Cohen, Jonathon (26 January 2007). "Coldplay drafts Eno to produce fourth album". Billboard. Татаж авсан: 18 August 2008. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  4. "Coldplay". Coldplay.com via Wayback Machine. 20 April 2007. Archived from the original on 30 November 2007. Татаж авсан: 18 August 2008.
  5. Serpick, Evan (3 April 2008). "Coldplay Break the Mold" (1049). Rolling Stone: 14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help); |access-date= requires |url= (help)
  6. "Coldplay Give Track-By-Track Tour Of Viva La Vida, Explain Handclaps, Tack Pianos And The Number 42 - Music, Celebrity, Artist News". MTV. 9 June 2008. Archived from the original on 11 Гуравдугаар сар 2010. Татаж авсан: 25 November 2010.
  7. Tyrangiel, Josh (9 June 2008). "Coldplay, Viva la Vida". 171 (67). Time: 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help); |access-date= requires |url= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  8. Clark, Jason (30 March 2008). "Summer Music Preview" (994). Entertainment Weekly: 36. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help); |access-date= requires |url= (help)
  9. 9.0 9.1 9.2 9.3 "Coldplay — Viva la Vida". Q. Bauer Media Group. 15 May 2008. p. 2. Archived from the original on 27 Арван хоёрдугаар сар 2008. Татаж авсан: 19 February 2009. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  10. "Coldplay - Boombox All Access - 2/3". YouTube. 14 February 2010. Татаж авсан: 7 August 2011.
  11. "Key Tracks — Coldplay". The Sun: 57. 13 June 2008.
  12. Downer, Adam (9 June 2008). "Coldplay - Viva la Vida (staff review)". Sputnikmusic. Татаж авсан: 2 April 2014.
  13. "CD Review: Coldplay's 'Viva la Vida or Death and All His Friends'". SoundandVision. 26 June 2008. Татаж авсан: 25 August 2015.
  14. DeVille, Chris (13 March 2014). "The Week In Pop: It's Time We All Agreed That Coldplay Is Great". Stereogum. Татаж авсан: 11 February 2015.
  15. "Coldplay, Whistling Toward the Middle of the Road". New York Sun. 17 June 2008. Archived from the original on 14 Есдүгээр сар 2015. Татаж авсан: 25 August 2015.
  16. "Drowned In Sound - Mylo Xyloto review". 22 January 2015. Archived from the original on 18 Нэгдүгээр сар 2015. Татаж авсан: 4 Хоёрдугаар сар 2017.
  17. Stelter, Brian (12 June 2006). "Coldplay Lyrics Take a Swipe at Bill O'Reilly". The New York Times. Татаж авсан: 22 August 2008.
  18. Hiatt, Brian (26 June 2008). "The Jesus of Uncool". Rolling Stone. Archived from the original on 13 Зургадугаар сар 2008. Татаж авсан: 27 November 2008. {{cite news}}: Check date values in: |archive-date= (help)
  19. Willman, Chris (13 June 2008). "Viva La Vida Review". Entertainment Weekly. Archived from the original on 5 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 29 August 2008. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  20. Meares, Josh. ""Violet Hill" by Coldplay". Planet Wisdom. Татаж авсан: 29 August 2008.
  21. "Coldplay Raise Eyebrows With Sgt. Pepper's Military Look - So What's Behind The Costumes? - Music, Celebrity, Artist News". MTV. 16 June 2008. Archived from the original on 11 Хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 25 November 2010.
  22. Swift, Jacqui (12 June 2008). "Backlash will never go away". The Sun. London.
  23. "Boombox All Access - Coldplay". Boombox. Татаж авсан: 31 December 2011. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (help)
  24. Halperin, Shirley (2008-06-12). "Coldplay Talk 'Viva La Vida'". Entertainment Weekly. p. 3. Archived from the original on 2013-10-14. Татаж авсан: 2008-11-01.
  25. [1] Архивлагдсан 5 Гуравдугаар сар 2010 at the Wayback Machine
  26. "Coldplay goes interstellar - Project - Digital Arts". Digitalartsonline.co.uk. 19 October 2009. Татаж авсан: 28 June 2011.
  27. "Coldplay Indulges Experimentation On Fourth Album". Татаж авсан: 14 April 2008.
  28. "Jon Hopkins". 6 June 2008.
  29. Montgomery, James (9 June 2008). "Coldplay Give Track-By-Track Tour Of Viva La Vida, Explain Handclaps, Tack Pianos And The Number 42". MTV.com. Archived from the original on 11 Гуравдугаар сар 2010. Татаж авсан: 11 November 2008.
  30. Slender Fungus (8 June 2010). "Coldplay Oracle: What is the person unwrapping in this video? It looks to be a fake live DVD but I'm not sure... seems like a lot of work just to trick a few people. Any idea as to what it is?". Coldplay.com. Archived from the original on 2011-07-08. Татаж авсан: 2010-11-25.