2 сарын 7
Appearance
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
2 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 38 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 327 өдөр (өндөр жил бол 328 өдөр) үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 457 - Византийн эзэнт гүрний хаан ширээнд I Лео суув.
- 1301 - II Эдуард Уэлсийн анхны хунтайж болжээ.
- 1783 - Америкийн хувьсгал: Испани улс Гибралтарын их бүслэлтээс мултарчээ.
- 1807 - Наполеоны дайн: Францын цэргийн хүч Эйла нутагт байрлав. Дараа өдөр нь Оросуудтай байлдсан юм.
- 1819 - Сир Томас Стемфорд Раффлес Сингапураас явжээ.
- 1940 - Уолт Дисней компанийн хоёр дахь бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох "Пиннокио" дэлгэцэнд гарчээ.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Итали, Германы цэргийн хамтарсан хүч холбоотон гүрний эсрэг Шингл ажиллагааг эхлүүлэв.
- 1951 - Солонгосын дайн: Солонгосын цэргийн хүч коммунист гэж цоллогдсон 700 хүнийг хороожээ.
- 1962 - АНУ Куба улсын эсрэг импорт, экспортын хориг тавив.
- 1974 - Гренада улс Их Британиас тусгаар тогтнов.
- 1984 - Сансарын Шаттл хөтөлбөр: STS-41-B хөлөгт багтсан Брюс МакКандлесс, Роберт Л.Стеварт нар задгай сансарт ажиллажээ.
- 1986 - Гайти улсыг 28 жил захирсан Жан Клод Дувальер албан тушаалаасаа огцорчээ.
- 1990 - ЗХУ-ын задрал: ЗХУ-ын Коммунист намын төв хороо хүчээ хувааж, илүү нээлттэй улс болох шийдвэр гаргав.
- 1991 - Жан Бертран Аристид Гайти улсын ерөнхийлөгч болов. Тэрээр олон нийтээс сонгогдсон анхны ерөнхийлөгч билээ.
- 1992 - Нидерландын Маастрихт хотод болсон хуралдаанаар Европын холбоо байгуулагдах эхлэлээ тавьжээ.
- 1995 - 1993 онд Дэлхийн худалдааны төвд бөмбөг дэлбэлсэн хэрээг Рамзи Юсеф гэгчийг баривчлав.
- 1997 - Технологийн алдарт Apple компани Mac OS X компютераа үйлдвэрлэж эхэлжээ.
- 1999 - Йордан улсын хаан ширээнд угсаа залгамжлах хунтайж Абдулла суув.
- 2012 - Мальдив улсад засгийн газраа эсэргүүцэж 23 хоног жагсаал зохион байгуулсны дүнд ерөнхийлөгч Мохамед Нашийд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцров.
- 2016 - Хойд Солонгос улс Кванмёнсонг-4 хөлгийг сансарт хөөргөжээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1478 - Их Британийн Лордын танхимын канцлер Томас Моор (1535 онд нас барсан)
- 1804 - Дийр брендийг үндэслэгч Жон Дийр (1886 онд нас барсан)
- 1812 - Английн алдарт зохиолч Чарльз Дикенс (1870 онд нас барсан)
- 1842 - Францын ерөнхий сайд Александр Рибо (1923 онд нас барсан)
- 1873 - Титаник хөлгийн загварыг зохион бүтээсэн Томас Эндрьюс (1912 онд нас барсан)
- 1885 - Нобелийн шагналт Америкийн зохиолч Синклейр Льюс (1951 онд нас барсан)
- 1905 - Нобелийн шагналт Шведийн физиологич Ульф фон Улер (1983 онд нас барсан)
- 1906 - Антонов нисэх онгоцны үйлдвэрийг үндэслэгч Олег Константинович Антонов (1984 онд нас барсан)
- Манж Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пу И (1967 онд нас барсан)
- 1934 - Мальта улсын 7 дахь ерөнхийлөгч Эдди Фенеч Адами
- 1940 - Сингапурын 7 дахь ерөнхийлөгч Тони Тан
- 1966 - Олимпын 6, дэлхийн 7, европын 9 алтан медалт Зүүн Германы усанд сэлэгч Кристин Отто
- 1971 - Оросын солонгос гаралтай дуучин Анита Цой
- 1974 - Канадын сагсанбөмбөгч, NBA-н улирлын үнэ цэнэтэй тоглогч Стив Неш
- 1978 - Америкийн жүжигчин Эштон Катчер
- 1979 - Нобелийн шагналт сэтгүүлч Таваккол Карман
- 1984 - Олимпын мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Америкийн зургаан төрөлтийн тамирчн Трей Хардий
- 1992 - Испанийн хөлбөмбөгч Серхи Роберто
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 318 - Жин гүрний эзэн хаан Жин Минди (300 онд төрсөн)
- 590 - Ромын пап II Пелажиус (520 онд төрсөн)
- 1045 - Японы эзэн хаан Сүзакү Го (1009 онд төрсөн)
- 1799 - Хятадын эзэн хаан Чианлонг (1711 онд төрсөн)
- 1862 - Испанийн ерөнхий сайд Франчиско де Паула Мартинез де ла Роса и Бердехо (1787 онд төрсөн)
- 1878 - Ромын пап IX Пиус (1792 онд төрсөн)
- 1920 - Оросын адмирал, аялагч Александер Колчак (1874 онд төрсөн)
- 1937 - АНУ-ын дэд ерөнхийлөгч, Нобелийн шагналт улстөрч Элиху Рүүт (1845 онд төрсөн)
- 1959 - Өмнөд Африкийн тав дахь ерөнхийлөгч Даниел Франсуа Малан (1874 онд төрсөн)
- 1964 - Грекийн ерөнхий сайд Софоклис Веницелос (1894 онд төрсөн)
- 1999 - Йорданы хаан Хуссейн (1935 онд төрсөн)
- 2005 - Фароегын арлуудын ерөнхий сайд Атли Дам (1932 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- (Гренада) Тусгаар тогтнолын өдөр
- Америкийн Нэгдсэн Улс Хар арьстануудыг ДОХ-оос хамгаалах өдөр
Commons: 2 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан