1 сарын 21
Appearance
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
1 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 21 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 344 хоног үлдэнэ. Хэрвээ өндөр жил таарвал энэ тоо 345 байна. Энэ өдрийг Норвегийн хаан угсааны гүнж Ингрид Александриагийн төрсөн өдөр болгон тэмдэглэдэг бол Польш улс хөгшин ээжүүдийн баяр болгон тэмдэглэдэг байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1535 - Францын протестант шашинтнууд Парист орших Нотре Дамын сүмийг шатаажээ.
- 1720 - Швед-Пруссын хоорондох Стокгольмын гэрээнд хоёр тал гарын үсэг зурав.
- 1774 - Османы эзэнт гүрний султанаар I Абдул Хамид суув.
- 1789 - Америкийн хамгийн анхны зохиол болох "Байгаль эхийн үнэн хийгээд хүч" нэртэй зохиол Бостон хотноо хэвлэгджээ.
- 1793 - Францын Үндэсний зөвлөл хуучин хаан XVI Луй хааныг улс эх орныхоо өмнө буруутай гэж үзэн цаазаар авах шийдвэр гаргажээ.
- 1908 - Нью-Йорк хотын захиргаа олон нийтийн газар эмэгтэйчүүдийг тамхи татахыг хориглосон хууль баталжээ.
- 1912 - Улиастай хотыг чөлөөлөв. Баруун аймгийн чуулган хошууд харьяат нутгаасаа дайчилсан цэргийн хүчээр Улиастай хотод тулж иржээ. Тухайн үед Улиастайг захирч байсан Манж жанжин, сайд нар эсэргүүцэлгүй бууж өгчээ. Учир нь Манжийн талаас ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүйтэй холбоотой юм.
- 1925 - Албани улс тусгаар тогтнолоо зарлав.
- 1931 - Австрали улсын ерөнхийлөн захирагчаар Айсаак Айсаакс тодров. Ингэснээр Австралид төрсөн анхны ерөнхийлөн захирагч болсон юм.
- 1948 - Квебек мужийн Үндэсний Ассемблей хуралдаж, Квебек мужийн далбааг баталжээ. Тус муж энэ өдрийг далбааны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
- 1954 - Дэлхийн хамгийн анхны цөмийн зэвсэг тээсэн хөлөг онгоц АНУ-ын зэвсэглэлд нэвтэрчээ.
- 1961 - Өмнөд Африкийн Фрий Стейт мужийн Колбрүүк нүүрсний уурхай нурав. Зөолөөр 435 уурхайчин бүгд аврагджээ.
- 1981 - Их Британийн Умард Ирландын Данмарри хотод ДеЛорин компани домогт DMC-12 загвараа угсарч эхлэв.
- 1997 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын 395 гишүүн Төлөөлөгчдийн танхимын дарга Ньют Женрихийг үндэсний цөөнх рүү дайрч ёс бус үг хэрэглэсэн гэж үзэн сахилгын шийтгэл оногдуулахаар болжээ. Ингэснээр Төлөөлөгчдийн танхимаас сахилгын шийтгэл оногдуулсан анхны дарга болсон юм.
- 1999 - Хар тамхитай хийх дайн: АНУ-ын Эргийн хамгаалалтын газар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд 4,300 кг хар тамхийг устгалд оруулав.
- 2003 - Мексикийн Колима мужид 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 29 хүн амиа алджээ. Ойролцоогоор 10 гаруй мянган хүн орох оронгүй болсон байна.
- 2011 - Албанийн нийслэл Тирана хотод Засгийн газраа эсэргүүцсэн иргэд жагсав. Жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болж, улмаар цагдаа нар гал нээн дөрвөн хүн амиа алджээ.
- 2017 - АНУ-ын 400 хот, дэлхийн 160 гаруй хотод Дональд Трампыг эсэргүүцсэн эмэгтэйчүүдийн жагсаал нэгэн зэрэг зохион байгуулагдав.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1338 - Францын хаан V Шарль (1380 онд нас барсан)
- 1804 - Америкийн яруу найрагч Элиза Р.Снөү (1887 онд нас барсан)
- 1829 - Шведийн эзэн хаан II Оскар (1907 онд нас барсан)
- 1860 - Шведийн 11 дэх Ерөнхий сайд Карл Стаафф (1915 онд нас барсан)
- 1869 - Хаант Оросын их зөнч Григорий Распутин (1916 онд нас барсан)
- 1895 - Испанийн загварын алдарт Balenciaga брендийг үндэслэгч Кристобал Баленсиага (1972 онд нас барсан)
- 1905 - Гоо сайхны алдарт "Кристиан Диор" брендийг үндэслэгч Кристиан Диор (1957 онд нас барсан)
- 1912 - Нобелийн шагналт Германы биохимич Конрад Эмил Блох (2000 онд нас барсан)
- 1922 - Оскарын наадам, Алтан Бөмбөрцөг, БАФТА-гын наадамд ялалт байгуулсан нэрт жүжигчин Пол Скофильд (2008 онд нас барсан)
- 1928 - Альберт Эйнштейний хүрээлэнг байгуулсан Жин Шарп
- 1930 - Замби улсын анхны Ерөнхий сайд Майнза Шона (2001 онд нас барсан)
- 1953 - Алдарт "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен
- 1963 - Олимпын аварга, "Хьюстон Рокетс" багийн хамтаар NBA-д хоёр удаа түрүүлсэн нэрт сагсанбөмбөгч Хакийм Олажувон
- 1971 - Гүйлтийн тэшүүрийн төрөлд олимпын мөнгө, хүрэл медаль хүртсэн, Оросын тэшигч Сергей Клевченя
- 1975 - Английн хөлбөмбөгч Ники Батт
- 1977 - Олимпын наадмын хүрэл медальт, Германы дүүгүүр шидэгч Кристен Клоуз
- Английн хөлбөмбөгч Фил Невиль
- 1981 - Бразилийн дуучин Мишель Тело
- 1988 - Олимп, дэлхийн хошой аварга Америкийн зургаан төрөлтийн тамирчин Эштон Ийтон
- 1989 - Арменийн нэрт хөлбөмбөгч Хенрих Мхитарян
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1118 - Ромын Пап II Паскаль (1050 онд төрсөн)
- 1761 - Халимаг Монголын хант улсын хан Дондогдаш (1741 онд төрсөн)
- 1793 - Францын эзэн хаан XVI Луй (1754 онд төрсөн)
- 1901 - "Western Electric" компанийг үндэслэгч Элиша Грей (1835 онд төрсөн)
- 1926 - Нобелийн шагналт Италийн физикч Камилло Голги (1843 онд төрсөн)
- 1950 - Британийн суут зохиолч Жорж Оруэлл (1903 онд төрсөн)
- 1959 - Оскарын шагналт суут найруулагч Сесиль Б.ДеМиль (1881 онд төрсөн)
- 2006 - Косовогын анхны ерөнхийлөгч Ибрахим Ругова (1944 онд төрсөн)
- 2016 - Олимпын аварга Америкийн цаначин Билл Жонсон (1960 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Болгар Серби Бабинден
- Норвеги Гүнж Ингрид Александриагын төрсөн өдөр
- БарбадосЭррол Барроуын өдөр
- Далбааны өдөр (Квебэк)
- Польш Хөгшин ээжүүдийн өдөр
- Доминика Алтаграсиа хатагтайн өдөр
- Америкийн Нэгдсэн Улс Үндэсний тэврэлтийн өдөр
Commons: 1 сарын 21 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан