Үрэл (эмзүй)
Appearance
Үрэл (Латин: capsula) гэдэг нь эмийн бодис, туслах бодисуудыг чихрийн мөхлөгөнцрөөр олон үе бүрхэж бэлтгэсэн ууж хэрэглэдэг, тодорхой тун хэмжээтэй хатуу эмийн хэлбэр юм. Үрлийн найрлаганд эмийн бодисоос гадна туслах бодисууд / сахар, цардуул, тальк, шоколад гэх мэт / орно. Хэрэглэх шаардлага хангасан үрэл нь өөгүй бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу тэгш, гөлгөр, жигд будагдсан байхаас гадна бүлээн усанд 30 минутын дотор задрах буюу бүрэн ууссан байх ёстой.