Ялуу
Appearance
Ялуу нь хөндлөн даацын хийц болно. Цонхны ялуу ба хаалганы ялуу гэж ангилагдна. Мөн нумарсан ялууны төрөл байдаг..
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эртний даацын ханатай чулуун барилгын ялуун дээр гурвалжин чулуу тавьж, ялууны дээр ирэх ачааллыг 2 тийш нь хуваарилаж байжээ. Микены хотын гурвалжин чулуут арслангийн хаалга энэ төрлийн ялууны жишээ юм.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Ган ялуу, бетон ялуу ба дүүргэгчтэй шавар ялуу гэж ангилна. Тоосгон өрлөгтэй барилгад дүүргэгчтэй шавар ялуу ашиглах ба бусад тохиодолд ган ба бетон ялуу ашиглана. 20см- ээс зузаан хананд 2 ялуу шаардлагатай.
- Бетон ялуу нь 12, 15, 18 ба 20 см өргөнтэй, 1.03, 1.29, 1.55, 1.81, 2.07, 2.33 ба 2.59 м урттай байдаг.
- Дүүргэгчтэй шавар ялуу нь бетон ялууны адил өргөнтэй ба 1.00, 1.20, 1.40, 1.60 м гэх мэт урттай байна.
- Ган ялуу нь двутавр хэлбэртэй үйлдвэрлэгдэнэ.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Ялуу нь ачаалыг 2 тийш нь хананд дамжуулдаг. Ялуу нь хамгийн багадаа 60см урттай ба үүнээс бага хэмжээнд ашиглагддаггүй.