Jump to content

Эразмус гүүр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
S106 Erasmusbrug
Erasmusbrug
S106 Erasmusbrug
Гүүрээр

Хот руу орох чиглэлийн 106-р зам, 20-р трамвайн шугам, унадаг дугуй ба явган хүний зам

Гатлах нь

Ниве Маас

Байршил Роттердам
Хийц Налуу татлагат гүүр, нээгдэх гүүр
Нийт урт 802 м
Өргөн 33,80 м
Хамгийн урт тулгуур хоорондын зай 278 м
Өндөр 139 м
Нэвтрэх өндөр 12,5 м
Барьсан өртөг 165 сая евро
Барьж эхэлсэн 1994 он
Дууссан 1996 он
Нээлт 1996 оны 9-р сарын 4
Байрлал
Эразмус гүүр (Өмнөд Холланд)
Эразмус гүүр (Өмнөд Холланд)
Эразмус гүүр
Эразмус гүүр

Эразмус гүүр (нид. Erasmusbrug) Роттердам хотын Шинэ Маас мөрөн дээгүүрх налуу татлагат гүүр юм. Роттердамын Эразмусын нэрээр нэрлэгдсэн уг гүүр нь Роттердам хотын төвийг «Өмнөд (Роттердамын) Толгой»-той (нид. Kop van Zuid) холбодог.

Энэхүү байгууламж нь Райн мөрний километр 1000,86 ба Нидерландын усан зам 102-ын километр 11,53 дээр оршдог. Эразмус гүүр нь Райн мөрний километр 1036,20 буюу Нидерландын усан замын километр 46,17 цэг дээр Хойд тэнгист цутгах цутгалын наана орших хамгийн сүүлчийн гүүр юм. Гүүрний урд үзүүр дээр гудамж талруугаа хазайсан, өвөрмөц дизайн бүхий италийн архитектор Ренцо Пианогийн бүтээл болох «Өмнөд Цамхаг» (нидерландаар Toren op Zuid эсвэл KPN Tower) байдаг.

Гүүрийн нийт урт нь 802[1] метр бөгөөд 410 метр урт налсан татлага, нээгдэх хэсгийг үндсэн өргөн нь 278 метр ба түүний цагаан өнгөтэй, өнцөг бүхий тулгуур пилоны өндөр нь 139 метр юм.

Эразмус гүүр нь баруун европын хамгийн том ба хамгийн хүнд нээгддэг гүүрэнд тооцогддог. Ган бүхий байгууламжийн нийт жин нь 6.800 тонн.

Эразмус гүүр
 Commons: Эразмус гүүр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Gannon, Todd, ed. (March 2004). UN Studio/ Erasmus Bridge, Rotterdam, The Netherlands (Source Books in Architecture (Book 4) ed.). Princeton Architectural Press. pp. 1–176. ISBN 156898426X.