Элэгний хавдар
Элэгний эрүүл бус эсүүд өсч үржихийг элэгний хавдар гэнэ. Элэгний хорт хавдар өөр бусад эрхтэнд очиж байрлан үржиж байгааг элэгний үсэрхийлсэн хадвар гэдэг.Архаг В, С, Д вируст хепатит урт хугацааны туршид элгийг гэмтээж элэгний хатуурал улмаар хорт хавдар үүсгэдэг байна. Таргалалт нь элэгний хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Чихрийн шижин ялангуяа вирүст хепатиттай болон архи их хэмжээгээр хэрэглэдэг чихрийн шижинтэй хүмүүст элэгний хавдар үүсэх эрсдэл ѳндөр байдаг.
Элэгний хорт хавдар нь сүүлийн шат хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөнд ядарч сульдах, гэдэс царайх, нуруу ба мөр болон хэвлийн баруун дээд талд өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, мэдрэмж өөрчлөгдөх, турах, сульдах, халуурах болон арьс салст, нүдний цагаан шарлах зэрэг зовиурууд илэрнэ.