Jump to content

Чукотын тэнгис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чукотын тэнгис
Дээрх улс төрийн газрын зургийн голд Чукотын тэнгис
Цутгадаг гол мөрөн Амгуэма, Ноатак
Ай савын улс орон Америкийн Нэгдсэн Улс АНУ, Орос ОХУ
Мандлын талбай 589,600 км²
Эзлэхүүн 45,400 км³
Дундаж гүн 71 м
Гүнзгий 1,256 м

Чукотын тэнгис (Орос: Чуко́тское мо́ре) нь Оросын Холбооны Улсын Сибирийн зүүн хойд хэсэг, Чукоткын өөртөө засах тойрог болон Америкийн Нэгдсэн Улсын Аляска мужийн баруун хойд хэсгээр хүрээлэгдсэн тэнгис юм. Умард мөсөн далайн хэсэгт тооцогддог бөгөөд өмнө талаараа Берингийн хоолойгоор дамжин Берингийн тэнгистэй холбогдоно. Баруун хойд талд нь Врангелийн арал байх бөгөөд түүгээр Дорнод Сибирийн тэнгисээс тусгаарлагддаг. Эх газрын тавцан дээр оршдог тул гүн нь 50метрээс илүү гарах нь ховор. Нийт талбай нь 595,000км² болно.

 Commons: Чукотын тэнгис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан