Jump to content

Цэнхэр жижир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэнхэр жижир
Male M. solitarius philippensis
Male M. solitarius philippensis
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Monticola
Зүйл: M. solitarius
Латин нэр
Monticola solitarius
(Карл Линней, 1758, Oriente [ =Italy ])

Цэнхэр жижир (Monticola solitarius), урьд Цармын хөөндэй гэж байсан, нь Намнаахайнхан овгийн шувуу юм. Тэд Европын өмнөд хэсэг, төв Ази, Хятадын хойд хэсэг, Малайз болон Африкт амьдарна.

Европ, Африк, зүүн өмнөд Азийн шувууд нь суурин ба бусад Азийн хэсэг нь нүүдэллэн Африк, Энэтхэгт өвөлждөг. Ховор тохиолдолд баруун болон хойд Европт таарна.

Цэнхэр жижир уулархаг газар амьдарч, хадны завсар, хананд үүрээ засах ба голдуу 3-5 өндөг гаргадаг. Гол идэш тэжээл нь хорхой шавьж бөгөөд жимс, ургамлын үр, зарим жижиг хэвлээр явагч иддэг.

Биеийн урт 21-23 см, урт нарийн хошуутай. Зуны улиралд эрэгчин жижир гоёмсог өд сөдтэй, харахад андашгүй. Бараандуу далавчнаас бусад биеийн бүх хэсэг нь цэнхэр сааралдуу өнгөтэй байна. Эмэгчин болон залуу шувууд нь бор нуруу, цайвар саарал гэдэстэй. M. s. philippensis дэд зүйлийн гэдэс нь улаан шар байна.

 Commons: Monticola solitarius – Викимедиа зураг, бичлэг, дууны сан