Хар бие
Физикт хар бие гэдэг нь өөр дээрээ тусаж буй бүх цахилгаан соронзон цацралыг шингээдэг биеийг хэлдэг. Ямар ч цацрал түүнийг нэвтрэхгүй бөгөөд мөн түүнээс ойдоггүй. Үүний нэр нь үл нэвтрэх болон үл ойх шинж чанарыг нь илтгэдэг. Эдгээр шинж чанар нь хар биеүүдийг дулааны цацралын идеаль үүсгүүрүүд болгож өгдөг. Тиймээс тэдгээрийн цацруулж буй цахилгаан соронзон цацралын хэмжээ болон туяа нь температураасаа шууд хамаардаг. Ойролцоогоор 700 К-ээс (430 °C) бага температуртай хар биеүүд нь харагдах долгионы урттай үед маш бага цацрал цацруулдаг бөгөөд хар төлөвт оршдог. Харин энэ температураас дээш хэмтэй хар биеүүд нь харагдах долгионы урттай улаан гэрлээс эхлэн температур ихсэх тусам улбар шар, шар, цагаан гэрэл болж хамгийн сүүлд хөх гэрлийн цацралыг цацруулдаг.
"Хар бие" гэдэг нэр томъёог анх 1860 онд Густав Кирхгоф оруулж ирсэн. Хар биеийн цацруулж буй гэрлийг Хар биеийн цацрал (эсвэл заримдаа нүхний цацрал гэдэг) гэж хэлдэг бөгөөд энэ нь квант механикийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.[1]
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ When used as a compound adjective, the term is typically hyphenated, as in "black-body radiation", or combined into one word, as in "blackbody radiation". The hyphenated and one-word forms should not generally be used as nouns.
Бусад эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Kroemer, Herbert; Kittel, Charles (1980). Thermal Physics (2nd ed.). W. H. Freeman Company. ISBN 0-7167-1088-9.
{{cite book}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - Tipler, Paul; Llewellyn, Ralph (2002). Modern Physics (4th ed.). W. H. Freeman. ISBN 0-7167-4345-0.
{{cite book}}
: CS1 maint: multiple names: authors list (link)