Jump to content

Түнжингийн Машлай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Түнжингийн Машлай (1915 оны 6-р сарын 1-нд Дөрвөд далай хааны нутаг Үнэн Зоригтны хошуу буюу өнөөгийн Увс аймгийн Давст суманд төрсөн-1984 онд нас барсан)- Ардын Гэгэээрлийн сайд, МУИС-ийн анхны захирал, МУБИС-ийн захирал.

Тэрээр эцэг Түнжин, эх Түмэн нарын ганц хүү нь болж 1915 онд мэндэлжээ.

1927-1929 онд (12-15 нас хүртэл) нутгийнхаа (Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошуу) Бага сургуульд сурсан.

1929-1930 онд Чандмань аймгийн Бэлтгэлд дунд сургуульд сурсан.

1930-1931 онд Нийслэлд шилжин ирж 1-р дунд сургуульд сурчээ.

1931-1933 онд (16-18 насандаа) ЗХУ-ын Эрхүү хотын Монгол Рабфак-т 2 жил хэлний бэлтгэлд суралцав.

1933-1936 онд Гэгээрлийн Яамны шийдвэрээр Хиагтын Багшийн техникумд 18-21 насандаа суралцаж төгсөн Тусгай дунд Багшийн мэргэжил эзэмшжээ.

1937 онд МАХН-ын гишүүнээр элссэн.

1936-1939 онд буюу 21 наснаасаа Ховд аймагт багшийн ажлаар ажлын гараагаа эхлүүлж, хичээлийн эрхлэгч, гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж байхад нь 1939 оны 8-р сард Гэгээрлийн Яамны сургууль хэлтсийн даргын албанд томилон ажиллуулжээ.

1939-1940 онд МАХН-ын Төв хорооны дарга нарын туслахаар ажиллаж байхад нь 1940 онд хуралдсан Улсын 8-р их хурлаас түүнийг Улсын бага хурлын гишүүнээр сонгож.

1940 оны 7-р сарын 7-нд хуралдсан Улсын 21-р бага хурлаас 25 насанд нь БНМАУ-ын Ардыг Гэгээрүүлэх Яам (АГЯ)-ны 9 дэх сайдаар томилсон байна.

1940 онд МАХН-ын 10-р их хурлаас анхны их сургууль байгуулах шийдвэр гарч Улсын их сургууль буюу “Улсын Университетийг нээх бэлтгэл ажлыг хангах” үүргийг залуу сайд Т.Машлайд өгөв.

1940 оны 7-р сараас 1946 оны 8-р сар хүртэл АГЯ-ны Сайдаар ажилласан ба энэ хооронд

1942 оны 10-р сарын 5 нд МУИС анх үүдээ УБ хотын В.И.Лениний нэрэмжит клубт нээгдэхэд АГЯ-ны сайд, Улсын Университет /МУИС/-ийн анхны захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Т.Машлай нээлтийн үгийг хэлсэн байдаг.

1946-1950 онд ЗХУ-ын Москва хотын В.И.Лениний нэрэмжит Сурган Хүмүүжүүлэх Ухааны дээд сургуулийн Багш бэлтгэдэг сургуульд суралцан дээд боловсролтой Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал заах эрхтэй “Дунд сургуулийн багш” мэргэжил эзэмшжээ.

1950-1951 онд Ардыг Гэгээрүүлэх Яамны 12 дахь сайдаар дахин томилогдов.

1951-1956 оны 9-р сар хүртэл Улсын Багшийн Институтийн /орчин цагийн МУБИС/ захирлаар томилогдож СХУ, Сэтгэл судлалын багшийн ажлыг хавсран гүйцэтгэв.

1956-1960 онд МУИС-д Сурган Хүмүүжүүлэх ухаан, Сэтгэл судлалын багш, тэнхимийн эрхлэгч.

1960 оны 2 сараас 7 сард Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Аспирантурын хэлтсийн дарга.

1960 оны 7 сараас 1962 онд МАХН-ын Төв хорооны Боловсон хүчний хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.

1962 оны намраас 1965 оны 6 сар хүртэл ЗХУ-ын Москва хотын Улсын СХУ-ны дээд сургуулийн Сурганы кафедрын аспирантурт суралцаж “Монголын Ерөнхий Боловсролын сургуулийн хөгжилт /1911-1940 он/” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

1965 оны 6 сараас 1966 оны 5-р сар хүртэл УБДС-ийн Эрдэм шинжилгээ-хичээл хүмүүжил эрхэлсэн орлогч захирал /проректор/ -аар

1966 оны 5-р сараас 1969 оны 2 сар хүртэл ЗХУ-ын Москва хот дахь БНМАУ-ын Элчин сайдын яамны Оюутны Намын хорооны дарга, БНМАУ-аас ЗХУ-д суух Элчин сайдын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллав.

1969-1970 онд БНМАУ-аас БНСВУ (Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс)-д суух Элчин сайд

1970-1979 оны 12 сар хүртэл УБДС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, багшаар тус тус ажиллан

1979 онд 64 насандаа тэтгэвэртээ гарч,

1985 онд таалал төгссөн ажээ.

Сайд Т.Машлайн шийдвэрээр 1941 оноос эхлэн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 9-р сарын 1 нээс дараа жилийн 5-р сарын 31-нийг дуустал байхаар тогтоож дундаа 5-10 хоногийн амралттай байхаар тогтжээ.

- Орон нутгуудад Гэгээрүүлэх хэлтэсүүдийг байгуулснаар улс даяар боловсролын нэгдсэн тогтолцоотой болох үндэс суурь тавигдсан.

- Багш нарын нэр хүндийг өндөрт өргөж, алдаршуулах зорилгоор анх удаа “БНМАУ-ын Гавьяат багш” цолыг санаачилж 1942 оны 1-р сарын 17-ны өдөр анхны Гавьяат багш цолыг Д.Цэвэгмид, Ц.Шаравнямбуу, Х.Далхжав, С.Тамжид нарт олгосон байна.