Jump to content

Тоталитаризм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тоталитар удирдагчид

Тоталитаризм (латин. totalis «бүх нийтээрээ, бүтэн, бүрэн дүүрэн») нийгмийн болон хувь хүний амьдралын бүхий л салбарыг төрөөс бүрэн хянаж байдаг улс төрийн дэглэм гэж улс төр судлалд тодорхойлсон байна.

Тоталитар дэглэмтэй улсад сөрөг хүчний ямар нэгэн илрэлийг төрөөс нь тэр дор нь таслан зогсоож нухчин дардаг байна.

Анх «Тоталитар улс орон» (итали. stato totalitario) гэдэг ойлголт 1920-иод оны эхэнд италийн Ерөнхий сайд асан Бенито Муссолини-гийн дэглэмийг тодорхойлох зорилгоор гарч иржээ. Сонирхолтой нь италийн фашистууд болон германы нацистууд энэ ойлголтыг эерэгээр тайлбарлаж ойлгуулдаг байсан бол тэднийг шүүмжлэгчид мэдээж муулдаг байжээ.

Тоталитар улс орон нь Засаглалын хязгааргүй эрх мэдэлтэй, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг үгүй хийсэн, эрх баригчдаас өөр үзэл санаатнуудыг хэлмэгдүүлдэг, нийгмийн амьдралын цэрэгжүүлдэг (тусгай алба, цэрэг цагдаа үүрэг ролийг нэмэгдүүлж, орон тоо их болдог) байна.

Уран зохиолд тоталитар нийгмийг английн зохиолч Жорж Орвэлл (англи: George Orwell, 1903-1950), Олдоус Хаксли (англи. Aldous Huxley; 1894-1963) нар тодоор дүрсэлсэн байдаг.