Jump to content

Сүхбаатарын Батболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сүхбаатарын Батболд
Монгол Улсын 26 дахь Ерөнхий Сайд
Албан тушаал хашсан
2009 оны 10 сарын 29 – 2012 оны 8 сарын 9
ЕрөнхийлөгчЦахиагийн Элбэгдорж
ӨмнөхСанжаагийн Баяр
ДараахНоровын Алтанхуяг
Монгол Ардын Намын дарга
Албан тушаал хашсан
2010 оны 4 сарын 8 – 2012 оны 7 сарын 25
ӨмнөхСанжаагийн Баяр
ДараахӨлзийсайханы Энхтүвшин
Хувийн мэдээлэл
Төрсөн1963 оны 6 сарын 24 (1963-06-24) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    Монгол, Улаанбаатар
Улс төрийн намАрдын Нам
Алма матерМосквагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль
Лондоны Бизнесийн Их Сургууль
Оросын Гадаад Хэргийн Яамны Дипломатын Академи
Вэб сайтАлбан ёсны цахим хуудас

Сүхбаатарын Батболд (1963 оны 6-р сарын 24-нд Чойбалсан хотод төрсөн- ) нь Монголын улс төрч, бизнесмэн, Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд, 2009-2012 онд Гадаад хэргийн сайдаар ажилласан. УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдоод байгаа хүн.

Тэрээр 1963 онд Чойбалсан хотод төржээ. 1980 онд Улаанбаатар хотын 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд 1988 он хүртэл Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны "Монгол импекс" нэгдэлд экспорт фирмийн дарга болов.

Монгол улс ардчилалд шилжсэний дараа 1991 онд Лондоны Бизнесийн их сургууль дүүргээд 1992 онд хувийн хэвшлийн салбарт шилжиж, "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ.

1994 онд Монголын сагсан бөмбөгийн холбоог шинэчлэн байгуулагчдын нэг бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн "Алтайн бүргэдүүд" багийн үүсгэн байгуулагч.[1]

Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр 10 жил ажилласан.

Монголын Үндэсний олимпын хорооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.

Бөхийн "Алтайн барс" дэвжээг үүсгэн байгуулсан.

2000-2004 онд Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа 2002 онд ОХУ-ын Москвагийн Дипломатын академийг төгсчээ.

2004 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болжээ. 2004 - 2006 онд Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн, Эвслийн засгийн газарт Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байсан.

Тэрээр 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон. УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байв.

Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээж, 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байв. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр тэрээр намын дарга болон ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгчээ.

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс сонгогдсон.

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс сонгогдсон.

2016-2024 онд УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Дунговь аймгаас сонгогдон ажилласан.

  1. "Ажилтан, ганзгын наймаачин, компаний захирал, тэрбумтан, намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын фото намтар". www.24tsag.mn. 2012-10-15. Татаж авсан: 2024-09-26.