Сарт халимаг
сарт халимаг | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Бүгд — 12 мянга. Үүнээс: Киргиз (БНКирУ) — 12,000 (тооцоо) |
Хэл бичиг | ойрд, киргиз хэл |
Шүтлэг | ислам шашин |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | ойрд гэх мэт бусад монгол үндэстэн |
Хэл угсаа | монгол угсаатан (монгол төрлийн хэлтэн) |
Сарт халимаг нь Киргизэд амьдрах лал шашинт ойрдууд юм. Сарт гэдэг нь лалын шашинтан гэсэн гэсэн утгатай бөгөөд тэднийг халимаг гэж нэрлэдэг ч тэд 1771 онд Ижил мөрнөөс нүүн ирж тэнд суурьшаагүй харин 19-р зууны сүүлд Манж Чин улсын эсрэг Хотоны бослого гарахад Зүүнгарын нутгаас Тэнгэр уулыг даван Киргизэд очсон хүмүүс юм. Ысыккөл мужийн нутагт, Ысык нуур (Иссык-Көл)-ын зүүн эрэгт нутагласан. Зөвлөлтийн үеэс «калмык (халимаг)» гэсэн нэрээр бүртгэгддэг болсон. Өөрсдийгөө калмак гэж нэрлэдэг. Мирза Мухаммед Хайдарын 16-р зуунд бичигдсэн номонд ойрдуудыг калмак гэж нэрээр нэрлэсэнээс үзэхэд лавтайяа энэ үеэс Дундад Азийн лал шашинтнууд ойрдуудыг ийнхүү нэрлэх болжээ. Калмак гэсэн үг нь үлдсэн, хоцорсон буюу лалын шашинд оролгүй үлдсэн гэсэн утгатай байж болох юм.
Албан бүртгэлээр 1999 онд 5824 байснаа 2009 он болоход 4188 хүн өөрийгөө «халимаг» гэж мэдүүлжээ.[1] Үүнээс 2805 нь Аксуу район, 679 нь Караколд оршин сууж байна. Дээшээ 12,000-20,000 хүнтэй байх магадлалтай. Цөөн тоотой мөн лалын шашинд орсон тул хэл, соёлоо үндсэндээ мартсан ба одоо цөөн тооны ахмадууд ойрд хэлээр ярьдаг. Хэлээ сэргээх зарим оролдлого хийж байна.
Төвлөрсөн газрууд
[засварлах | кодоор засварлах]Одоо Каракол хот, түүний эргэн тойрны Челпек, Бёрю-Баш тосгодод төвлөрөн сууж байна.
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ Перепись населения Кыргызской Республики 2009 года. Численность постоянного населения по национальностям.