Сабах Ал-Ахмад Ал-Жабер Ал-Сабах
IV Сабах Ал-Ахмад Ал-Жабер Ал-Сабах صباح الأحمد الجابر الصباح | |
---|---|
Кувейтийн эмир | |
Албан тушаал хашсан 2006 оны 1 сарын 29 – 2020 оны 9 сарын 29 | |
Өмнөх | Саад Ал-Абдуллах Ал-Салим Ал-Сабах |
Дараах | Наваф |
Кувейтийн ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 2003 оны 7 сарын 13 – 2006 оны 1 сарын 29 | |
Monarch | Жабер Ал-Ахмад Ал-Жабер Ал-Сабах Саад Ал-Абдуллах Ал-Салим Ал-Сабах |
Өмнөх | Саад Ал-Абдуллах Ал-Салим Ал-Сабах |
Дараах | Нассер Ал-Мохаммед Ал-Ахмед Ал-Сабах |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1929 оны 6 сарын 16 Кувейт хот, Кувейт |
Нас барсан | 2020 оны 9 сарын 29 Рочестер, Миннесота, АНУ |
Эцэг, эх |
|
Шейх IV Сабах Ал-Ахмад Ал-Жабер Ал-Сабах (Араб: صباح الأحمد الجابر الصباح Sabāh al-Ahmad al-Jābir as-Sabāh; 1929 оны 6 сарын 16 — 2020 оны 9 сарын 29) нь Кувейтийн эмир юм. 2006 оны 1 сарын 29-нд Кувейтийн Үндэсний Ассемблейн баталснаар хаан ширээнд заларчээ. Тэрээр Шейх Ахмад Ал-Жабер Ал-Сабахын 4 дэх хүү бөгөөд одоо эрх баригч Ал-Сабахын гэр бүлийн тэргүүн юм.
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1930-аад онд Ал Мубаракя сургуульд элементар боловсрол олж аваад, цааш гэрийн багшаар заалган боловсрол эзэмшжээ. Өмнөх эмир, эцэг нэгтэй ах Жабер Ал-Ахмад Ал-Жабер Ал-Сабах нь угсаа залгамжлах хунтайж Саад Ал-Абдуллах Ал-Салим Ал-Сабахын оронд түүнийг 2003 оны 7 сард ерөнхий сайдаар тохоон томилжээ. Түүнээс өмнө Сабах 1963 оноос 2003 оныг хүртэл 40 жил Гадаад харилцааны сайдын албыг хашиж, дэлхий дээр уг албыг хамгийн удаан хашсан хүмүүсийн нэг байлаа.
Түүний эхнэр Шейха Фитоох нь 1990 оны 8 сард, Иракийн халдлагын өмнөхөн нас нөгчжээ. Тэрээр 4 хүүхэдтэй байсан бөгөөд охин Шейха Салва нь 2002 оны 7 сард хөхний хорт хавдраар, хүү Шейх Ахмед нь 1969 онд автомашины ослоор нас нөгчсөн. Сабах охиныхоо дурсгалд зориулж, өөрийн ордноо "Дар Салва" буюу "Салвагийн ордон" гэж нэрлэжээ. Нөгөө 2 хүү нь Шейх Нассер (Шүүхийн сайд), Шейх Хамед нар болно.
Угсаа залгамжилсан нь
[засварлах | кодоор засварлах]2006 оны 1 сарын 15-нд Шейх Жабер Ал-Ахмад Ал-Жабер Ал-Сабах нас барж, угсаа залгамжлах хунтайж Шейх Саад эмир болсон. Гэвч тус улсын үндсэн хуульд зааснаар эмир нь парламентийн өмнө тангараг өргөснөөр албан ёсоор хаан ширээнд залрах ёстой байдаг. Гэтэл Шейх Саад тангаргийн үгээ бүтнээр нь унших чадваргүй болсон байв. Зарим эх сурвалж түүнийг Альцхаймерын өвчин, эсвэл түүнтэй төстэй өвчин тусч, ярих чадваргүй (дор хаяж хэсэг хугацаагаар) болсон гэж мэдээлж байлаа[1]. Эрх баригч гэр бүлийн бусад гишүүд ятгасны дүнд 2006 оны 1 сарын 23-нд Шейх Саад Ал-Абдуллах Ал-Салим Ал-Сабах Кувейтийн шинэ эмир болох эрхээсээ өвчний учир татгалзав. Ийнхүү гэр бүлийн гишүүд Шейх Сабах Ал-Ахмадыг Кувейтийн шинэ эмир болгохоор сонгожээ. 2006 оны 1 сарын 24-нд парламент үүрэгт ажлаасаа татгалзсан албан ёсны захидал хүлээн авахын өмнөхөн Эмир Саадыг албан тушаалаас нь огцруулахаар санал өгсөн[2]. Кувейтийн засгийн газар Шейх Сабахыг эмир болгох санал оруулж, парламент дэмжсэнээр 2006 оны 1 сарын 29-нд Шейх Сабах Кувейтийн шинэ эмир болжээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ The Estimate: The Kuwait Succession Crisis and the New Leadership, retrieved on Dec 7, 2006
- ↑ CNN.com: PM set to become new Kuwait emir (Memento 5. Дөрөвдүгээр сар 2006 цахим архивт), retrieved on Dec 7, 2006
- Pages using infobox officeholder with unknown parameters
- 21-р зууны ноёрхогч
- Кувейтийн эмир
- Кувейтийн ерөнхий сайд
- Кувейтийн гадаад хэргийн сайд
- Хүндэт легионы гишүүн (их загалмай)
- Италийн Бүгд Найрамдах Улсын Гавьяаны одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй)
- Чөлөөлөгч Сан Мартины одон шагналтан
- Холбооны Германы Гавьяаны Загалмай одон шагналтан (их загалмайн тусгай зэрэглэл)
- Хризантем одон шагналтан (их загалмай одонгийн гинжний хамт)
- Хуш одон шагналтан
- Угаалгын одон шагналтан (өргөмжит хүлэг баатрын их загалмай)
- Гейдар Алиевын одон шагналтан
- Тиранагийн хүндэт иргэн
- Кувейтчүүд
- 1929 онд төрсөн
- 2020 онд өнгөрсөн