Олон улсын эрх зүй
1. Олон улсын эрх зүй- International law
Олон улсын эрх зүй (олон улсын нийтийн эрх зүй ба үндэстнүүдийн эрх зүй гэж нэрлэгддэг) нь ерөнхийдөө муж улсуудын хооронд заавал дагаж мөрдөх ёстой дүрэм, хэм хэмжээ болон стандартуудын цогц юм. Энэ нь дайн ба дипломат, эдийн засгийн харилцаа болон хүний эрхүүдийг багтаан өргөн хүрээнд төрд хэм хэмжээг тогтоодог. Үндсэндээ, тусгаар тогтносон улс орнуудад хэрэгжүүлэх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эрх мэдэл үгүй тул хувь хүмүүсээс илүү улс орнуудад хэрэгжхээс гадна зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажилгаагаа явуулдагаараа төрд суурилсан дотоодын хуулийн системээс ялгаатай. Улс орнууд олон улсын эрх зүйг дагаж мөрдөхгүй байх, тэр ч байтугай гэрээ, хэлэлцээр зөрчиж болох боловч ийм зөрчил, тухайлбал захирангуй хэм хэмжээ нь бусдаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх болон зарим тохиолдолд дипломат болон эдийн засгийн хориг тавихаас эхлэн дайн хүртэлх албадлагын арга хэмжээ тулгарч болзошгүй.
Гарал үүсэл нь эрт дээр үеэс улбаатай тул улс хоорондын зөвшилцөлийн хэлэлцээр нь урт удаан түүхтэй. Анхны бүтцийг эртний Ромчуудын боловсруулсан бөгөөд энэхүү үндэстнүүдийн хуулийн санааг олон улсын эрх зүйн орчин үеийн үзэл баримтлалыг бий болгоход янз бүрийн эрдэмтэд ашигласан.