Нохой зээх
Нохой зээх | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Gulo gulo (Карл Линней, 1758) | ||||||||||||||
Амьдрах бүс
|
Нохой зээх (Gulo gulo) нь Mustelidae овгийн бахим, булчинлаг мах идэштэн амьтан юм. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ой тайга, Аляска, Канад, Скандинавын орнууд, Оросын Сибирь, Монгол, Хятадын хойд хэсгийн нутгаар тархан амьдардаг. Мөн АНУ-н Хадат ууланд цөөн тоогоор таарна.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Энэ амьтан нь богино хөлтэй, өргөн дугуйдуу толгойтой, жижиг нүд, богино дугуй чих зэрэг нь баавгайтай их төстэй юм. Таван хуруутай том саврын тавхайгаар тулан явдаг нь гүн цасанд явах хөдөлгөөнийг хөнгөвчилдөг байна. Нас бие гүйцсэн нохой зээх нь дунд зэргийн хэмжээний нохойтой тэнцэхүйц, 65-87 см урт, 17-26 см сүүлтэй, 10-25 кг жинтэй байна. Зарим тохиолдолд томхон эр нь 31 кг хүрдэг. Эр нохой зээх эмээс биеэр 10 хувь том, жингээр 30 хувь илүү байдаг. Нохой зээх нь Mustelidae овгийн хуурай газар дээрх хамгийн том төлөөлөгч болно.
Зузаан, тослог, бараан арьс нь хүйтнээс сайн хамгаалдаг. Зарим нь нүүр хэсэг нь мөнгөлөг сааралдуу өнгөтэй, мөрнөөс 2 хажуу хавирга хэсгийг даган сүүлний дээхэн талд нийлсэн цайвар судалтай.
Галерей
[засварлах | кодоор засварлах]-
Хадат уулан дахь нохой зээх
-
Сибирь ба Аляска нохой зээхийн арьс.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Large Carnivore Initiative for Europe: Wolverine: scientific articles about wolverines
- Wolverine Tracks: How to identify wolverine tracks in the wild.