Jump to content

Жан Батист Жозеф Фурье

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Жозеф Фурье (Франц: Joseph Fourier)
Жан Батист Жозеф Фурье
Төрсөн огноо1768.03.21
Франц, Ён, Окзэр
Нас барсан огноо1830.05.16
Франц, Парис
Оршин суугаа улсФранц
ҮндэсФранц
Салбарматематикч, физикч, түүхч
БайгууллагаЭкол Нормал
Экол Политехник
Төгссөн сургуульЭкол Нормал
Эрдмийн ажлын зөвлөхЖозэф Лагранж
Эрдэмтэн шавь нарГустав Дирихлэт
Жованни Плана
Клод-Луи Навьер
Алдаршсан зүйлФурьегийн цуврал
Фурьегийн хувиралт
Фурьегийн дамжуулалтын хууль

Жан-Батист Жозеф Фурье (франц. Jean-Baptiste Joseph Fourier; 1768 оны 3-р сарын 21-нд Осер хотод төрж, 1830 оны 5-р сарын 16-нд Парист нас барсан) нь Францын математикч, физикч бөгөөд Фурьегийн цувралыг судалж эхэлж, тэдгээрийг дулаан дамжуулалтын асуудалд хэрэглэснээрээ хамгийн алдартай. Фурьегийн хувиралт ба Фурьегийн дулаан дамжуулалтын хуулийг түүний нэрээр нэрлэсэн. Фурье мөн хүлэмжийн нөлөөллийг анх нээсэн гэж үздэг.[1]

Жан-Батист Жозеф Фурье нь 15 хүүхэдтэй оёдолчин Жозеф Фурье-гийн 12 дахь хүү болж төржээ. Эцэг нь Лотаринги мужийн жижиг худалдаачны гэр бүлээс гаралтай байжээ. Түүний 9 настай байхад эх Эдмэ (Edmée) болон эцэг хоёр нь 1777 онд нас барж бүтэн өнчин хоцоржээ.

Жозеф хүү 13 настайдаа математикт сонирхолтой болж, 14 настайдаа Безу-гийн зохиосон зургаан боть "математикийн хичээл"-г эзэмшсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр шөнийн цагаар лаа цуглуулж гэрэлд нь хичээл хийдэг байжээ. 1782-1783 онд Фурье риторик, математик, механик, дууны хичээл зэргээр олон шагнал хүртсэн байна.

17 настайдаа тэрээр цэргийн мэргэжлийг мөрөөдөж, их буучин эсвэл цэргийн инженер болохыг хүсдэг байв. Сургуулийн багш, байцаагч нарын дэмжлэг үзүүлсэн боловч Фурье-гийн гарал үүсэл муу байсан тул түүнд татгалзсан хариу авч сүмд ажилд оржээ.

1788 онд тэрээр францын математикч Жан-Этьен Монтюкла руу алгебрийн талаархи нийтлэлээ илгээсэн боловч хариу аваагүй байна. Фурье 1789 онд сүм хийдээс гарч нийслэл рүү явжээ. Парист ирээд Хааны Шинжлэх Ухааны Академид Ж.Фурье ямар ч зэрэгтэй тэгшитгэлийн тоон шийдлийн тухай илтгэлээ тавьжээ.

  1. Cowie, J. (2007). Climate Change: Biological and Human Aspects. Cambridge University Press. p. 3. ISBN 978-0521696197.

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Joseph Fourier – Викимедиа зураг, бичлэг, дууны сан