Еврей Википедиа
URL | he.wikipedia.org |
---|---|
Уриа | Хэн ч нэмэрлэж болох чөлөөт нэвтэрхий толь |
Ашгийн төлөө эсэх | үгүй |
Сайтын төрөл | Интернэт нэвтэрхий толины төсөл |
Бүртгэл | шаардлагагүй |
Боломжит хэл(нүүд) | еврей хэл |
Агуулгын лиценз | Creative Commons Attribution/ Share-Alike 3.0 and GFDL dual-license |
Эзэмшигч | Викимедиа сан (ашгийн бус) |
Нээгдсэн | 2003 оны 7 сарын 8 |
Одоогийн статус | Идэвхтэй |
Еврей Википедиа (еврей. ויקיפדיה העברית) — нь Википедиа цахим нэвтэрхий толийн еврей хэл бичгийн хувилбар юм. Энэхүү хувилбар нь 2001 оны 5 сарын 11-нд ажиллаж эхэлсэн[1] бөгөөд 2021 оны 2-р сарын байдлаар 289,000 гаруй өгүүллийг агуулж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 2001 оны 5 сарын 11: hebrew.wikipedia.org дээр еврей хэлээрх хувилбар байгуулагдахыг зарласан
- 2003 оны 7 сарын 8: еврей хэлний хувилбар нээгдсэн
- 2003 оны 10 сарын 25: 1000 өгүүлэл
- 2004 оны 7 сарын 22: Еврей википедиачдын анхны уулзалт Израилын Тел-Авив хотод болов
- 2004 оны 9 сарын 10: 10,000 өгүүлэл
- 2004 оны 9 сарын 20: דגל קזחסטן (Казахстаны далбаа) өгүүлэл бүх Википедиагийн сая дахь өгүүлэл болов
- 2005 оны 5 сарын 29: Еврей Википедиа нь 20 мянган өгүүллийн шугамыг давсан
- 2006 оны 7 сарын 3: 40,000 өгүүлэл
- 2006 оны 12 сарын 24: Еврей Википедиа нь бэлгэдлийн "50,000-ын клуб"-т орсон
- 2010 оны 1 сарын 10: 100,000 өгүүлэл
- 2013 оны 8 сарын 29: 150,000 өгүүлэл
- 2016 оны 12 сарын 29: 200,000 өгүүлэл
Еврей Википедиад зохион байгуулалттай өгүүлэл бичих хэд хэдэн төсөл багтдаг бөгөөд тэдгээрийн дотор Wikitort - Эрүүгийн хэргийн тухай анхны өгүүлэл бичих эрдэм шинжилгээний төсөл,[2] PhysiWiki - Физикийн талаар нийтлэл бичих, сайжруулах төсөл,[3] болон бусад хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээний төслүүд багтдаг.[4] Өөр нэг томоохон төсөл бол Еврейчүүдийн түүх ба Израилын түүх юм. 2006 онд Elef Millim төсөл[5] (англи. Thousand Words / Thousand Miles project) -ийг эхлүүлж, уг төслөөр Википедиаг үнэгүй дүрсээр хангаж өгчээ.
Еврей хэлний зөв бичгийн дүрэм нь маргаантай асуудал юм. Еврей хэлний академиас гаргасан стандартуудыг нийтлэг хэрэглээнд байнга нарийн нямбай мөрддөггүй тул Еврей Википедиагийн нийгэмлэг зөв бичихдээ алдаа, асуудлыг хэлэлцүүлэг, санал асуулгаар шийддэг.[6]
Еврей Википедиа нь жил бүр тэмцээн зохиодог бөгөөд заримдаа Викимедиа сангийн тусламжтайгаар олон нийтийн цугларалт, зугаалга зохион байгуулдаг.
Статистик
[засварлах | кодоор засварлах]2021 оны 2 сарын 22-ны байдлаар Еврей Википедиагийн хувилбарт 289,059 өгүүлэл байна.
775 765 хэрэглэгч бүртгэгдсэн бөгөөд тэдний 3749 нь сүүлийн 30 хоногт ямар нэгэн үйлдэл хийсэн, 35 гишүүн администратор статустай байна. Нийт засварын тоо 30,651,608 байна.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Wikipedia-l new language wikis".
- ↑ he:ויקיפדיה:פרויקט WIKITORT
- ↑ he:ויקיפדיה:מיזמי ויקיפדיה/פיזיוויקי
- ↑ he:ויקיפדיה:עבודות ויקידמיות
- ↑ meta:Elef Millim project
- ↑ Shai, David (21 April 2019). "Wikipedia's good bots fixing Hebrew language entries". ynetnews. Татаж авсан: 24 October 2019.