Дональд Туск
Дональд Францишек Туск (пол. Donald Franciszek Tusk [ˈdɔnalt franˈʨiʃɛk ˈtusk] ; 1957 оны дөрөвдүгээр сарын 22-нд Гданьск хотод төрсөн) — 2007 оны 11-р сарын 16-наас 2014 оны 9-р сарын 22 хүртэл Польш Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаад Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч болон, тус албан тушаалыг 2014 оны 12-р сарын 1-нээс хойш 2019 оныг хүртэл хашсан улс төрч. Дональд Тускийн тэргүүлж байсан Иргэний индэр нам (польш. Platforma Obywatelska) 2007, 2011 оны сонгуулийн үр дүнгээр Бүгд Найрамдах Польш Улсын парламентын дийлэнх суудлыг авсан.
2023 оны парламентын сонгуулиар түүний эвсэл Сеймд 157 суудал авч, сөрөг хүчний бусад намуудтай хамтран эвслийн олонхийг бүрдүүлж, "Хууль ба шударга ёс" намын 8 жил үргэлжилсэн засаглалыг эцэс болгох хангалттай суудал авчээ. 2023 оны 12-р сарын 11-нд Дональд Туск Польшийн Ерөнхий сайдад гурав дахь удаагаа албан ёсоор нэр дэвшиж, 12-р сарын 13-нд албан тушаалдаа орсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Д.Туск 1957 оны 4-р сарын 22-нд Бүгд Найрамдах Польш Ард Улсын (социалист) Гданьск хотод мужаан Дональд Туск (Donald Tusk senior, 1929–1972), эх- сувилагч Эва Туск (Ewa Tusk, төрсөн овог нь- Давидовска, 1934–2009) нарын хүүхэд болж төрсөн. Тэдний гэр бүл "Данзиг герман" хэлээр ярьдаг байжээ.
Түүний өвөг эцэг Юзеф Туск (Józef Tusk, 1907–1987) нь Нойенгамме хорих лагерьт хоригдож байсан төмөр замын ажилтан байсан; Хожим нь Данциг Чөлөөт хотын иргэн байхдаа Германы эрх баригч Вермахтын цэрэгт татагдсан гэдэг. Харин дараа нь нацист Германы эсрэг байлдсан Польшийн баруун хэсгийн Зэвсэгт хүчинд (польш: Polskie Siły Zbrojne na Zachodzie) элсэж чадсан байна.
Туск өсвөр насандаа ажил хаягсад болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөнийг ажиглаж байгаад улс төр сонирхох болсон гэж сүүлд дурсан ярьсан байна. Тэрээр 1976 онд Гданьск хотын Николай Коперникийн нэрэмжит Лицей төгссөн. Улмаар Гданскийн их сургуульд түүхийн ангид элсэн ороод 1980 онд Юзеф Пилсудски-йн үйл ажиллагааны тухай сэдвээр диплом хамгаалж төгссөн байна. Оюутан байх хугацаандаа тэр үеийн Польшийн коммунист дэглэмийг эсэргүүцэж байсан Эв санааны нэгдэл-ийн Оюутны хороонд (польш: Studencki Komitet Solidarności (SKS)) идэвхтэн байжээ.
Туск нь 1991 оны сонгуулиар парламентын доод танхимд 37 суудал авсан Либерал ардчилсан конгресс (польш. Kongres Liberalno-Demokratyczny KLD) намыг үүсгэн байгуулагчдын нэг байсан юм. Дараа нь тус нам Ардчилсан Холбоо (UD)-тай нэгдэж, Эрх чөлөөний холбоо (UW) болсон. Туск шинэ намын дэд дарга болж, 1997 онд болсон дараагийн сонгуулиар Сенатын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2001 онд "Иргэний Индэр нам"-ыг (польш. Platforma Obywatelska Rzeczypospolitej Polskiej) үүсгэн байгуулж, тус нам сонгуульд суудал авсны дараа парламентын буюу Сеймын дэд дарга болсон юм.
Туск 1989 оноос хойш улиран сонгогдсон анхны Ерөнхий сайд болжээ. Тэрээр үүнээс урьд (2003-2007) сөрөг хүчний тэргүүн байж үзсэн. 2019 оноос 2022 он хүртэл тэрбээр Европын Ардын Намын дарга болсон. [1]
2023 оны парламентын сонгуулиар сөрөг хүчний бусад намуудтай хамтран эвслийн олонхийг бүрдүүлж Сеймд 157 суудал авч, 12-р сарын 11-нд Дональд Туск Ерөнхий сайдад гурав дахь удаагаа албан ёсоор нэр дэвшиж, 12-р сарын 13-нд албан тушаалдаа орсон байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Дональд Тускийн албан ёсны цахим хуудас (польш, англиар)
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ tagesschau.de: Tusk wird neuer Vorsitzender der EVP. Abgerufen am 5. Dezember 2019.
- Европын Ардын Намын хүн
- Европын холбооны улс төрч
- Польшийн ерөнхий сайд
- Польшийн сенатч
- Польшийн намын дарга
- Сеймийн гишүүн (Гуравдугаар Бүгд Найрамдах Улс)
- Иргэдийн Индэр Намын гишүүн
- Либерал Ардчилсан Конгрессын гишүүн
- Эрх Чөлөөний Холбооны гишүүн
- Карлын шагналтан
- Норвегийн Гавьяаны одон шагналтан (их загалмай)
- Перугийн Нарны одон шагналтан (колланэ)
- Мандах Нар одон шагналтан (их загалмай)
- Марийн орны загалмай одон шагналтан (1-р зэрэг)
- Техникийн Их Сургууль Дортмундын хүндэт доктор
- Гданьск Их Сургуулийн төгсөгч
- Кашуби (угсаатан)
- Польшууд
- Гданьскийн хүн
- 1957 онд төрсөн