Jump to content

Дебби Вилкес

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дебби Вилкес

Дебби Вилкес, 2009 оны 11 сар

Уран гулгалт
Төлөөлдөг улс:  Канад
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Дебби Вилкес
Төрсөн огноо 1946 оны 12 сарын 16
Төрсөн газар Торонто
 
Медалиуд
Өвлийн олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Инсбрук 1964 Хос
Дэлхийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Дортмунд 1964 Хос
Хойд Америкийн АШТ
Хүрэл медаль – гуравдугаар байр Филадельфи 1961 Хос
Алтан медаль – нэгдүгээр байр Ванкувер 1963 Хос

Дебби Вилкес (Англи: Debbi Wilkes, 1946 оны 12 сарын 16-нд Торонтод төрсөн) нь Канадын уран гулгагч юм. Тэрээр хос гулгалтын төрөлд өрсөлддөг байсан бөгөөд хамтрагч нь Гай Рэвэлл. Тэд 2 удаа улсынхаа, 1 удаа тивийнхээ аварга болсноос гадна өвлийн олимпоос мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Вилкес хамтрагчаасаа 6 насаар дүү байсан бөгөөд хослон гулгаж эхлэхдээ өсөж эхлээгүй байсан гэдэг[1]. Гэтэл 1963 онд 17 настайдаа 165 см өндөртэй болж, хамтрагчаасаа 3 см орчим өндөр болсон байв[2].

Тэд 1963 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө гэрэл зурагчдын өмнө зургаа авахуулж байх үед Вилкес нүүрээрээ мөсөн дээр унаж, тархиа хагалснаар уг тэмцээнд оролцож чадаагүй аж[1].

Инсбрукт зохиогдсон 1964 оны өвлийн олимпод тэд Людмила Белусова / Олег Протопопов болон Марика Килиус / Ханс-Юрген Баумлер нарын дараа орж хүрэл медаль хүртэв.

1964 оны уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Рэвэлл мэргэжлийн тамирчин болж, Айс Кападс хэмээх шоунд оролцохоор шийдэхэд Вилкес боловсролоо дээшлүүлэхээр шийдсэн юм[1].

1966 онд, Инсбрукийн олимпын хос гулгалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн Марика Килиус, Ханс-Юрген Баумлер нар олимпын өмнө мэргэжлийн гэрээ байгуулсан байсан нь ОУОХ-ны мөрдлөгөөр илэрч, тэдний амжилтыг хүчингүйд тооцсоноор Вилкес, Рэвэлл нар огшиж, тэдэнд Онтарио мужийн Петербороуд болж байсан Канадын АШТ-ийн үеэр ОУОХ-ны гүйцэтгэх ерөнхийлөгч Жэймс Ворралл мөнгөн медалийг нь гардуулсан. Гэвч хожим амжилтын архивт Килиус, Баумлер нарын нэрийг мөнгөн медалийн эзэн гэж бичих болсон, гэхдээ тэдний медаль буцаж олгогдоогүй юм[1]. Харин 2013 оны 10-р сард Нью-Йорк Таймс сонины сурвалжлагын үр дүнд ОУОХ, 1987 оноос хойш тус байгууллага 1964 оны олимпын мөнгөн медалийг Килиус/Баумлер болон Вилкес/Рэвэлл нар хуваалцсан хэмээн албан ёсоор үзэх болсныг бататгажээ.[3]

Вилкес зодог тайлсныхаа дараа зурагтаар уран гулгалт тайлбарлаж байснаас гадна зохиолч, дасгалжуулагч, Скэйт Канада тэмцээний Маркетинг, Ивээн тэтгэгчдийн асуудал хариуцсан захирал зэрэг албан тушаал хашиж, уран гулгалттайгаа холбоотой ажиллаж буй.

Гай Рэвэллтэй хослон гулгаж,

Тэмцээн 1959 1960 1961 1962 1963 1964
Өвлийн олимп 2
Дэлхийн АШТ 11 4 3
Хойд Америкийн АШТ 5 3 1
Канадын АШТ 1 (өсвөр) 3 3 3 1 1
  1. 1.0 1.1 1.2 1.3 Debbi Wilkes, Ice Time, ISBN 0-13-185117-9
  2. "1963 North American, U.S., and Canadian Champions", Skating magazine, May 1963
  3. Rosewater, Amy (December 13, 2013). "1964 Olympic Skating Pair Only Now Discovering Their Place". The New York Times.
 Commons: Дебби Вилкес – Викимедиа зураг, бичлэг, дууны сан