Гүржүүд
- Гүрж улсын угсаатны бүтцийн тухай Гүржийн хүн ам өгүүллээс үзнэ үү.
Нийт хүн ам | |
---|---|
4.3 саяаас[1] — 5 сая орчим | |
Томоохон хүн амтай улсууд | |
Гүрж 3,661,173[2] — 3,956,000[3] | |
Орос | 198,944[4] |
Турк | 91,500[5] |
Израил | 72,000[6] |
Хэлнүүд | |
Гүрж хэл (Мегрел, Сван мэт бас багтана) | |
Шашин | |
Дийлэнх нь Христийн, тэр дундаа Үнэн алдартны шашинтан |
Гүржүүд, орчин үед бүрэн эрхт улсад олонх болж хэл соёлоо чөлөөтэй эзэмшиж буйн хувьд Гүрж үндэстэн гэж бас хэлэгдэх нэгэн угсаатны нийтлэг Гүрж улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Өдгөө дэлхийд 4.3 саяаас илүү Гүрж хүн байгаагаас дийлэнх олонх буюу 3.7 сая гаруй нь Гүрж улсад суурьшдаг. Мөн ОХУ, Европын холбооны нутаг, АНУ-д тус бүр бумаас давсан тооны Гүрж угсаатан суурьшин амьдардаг байна. Товчоор Гүрж угсаат хүнийг Гүрж, хүмүүсийг Гүржүүд (гүрж. ქართველები, kartvelebi) гэж хэлнэ.
Төрөлх Гүрж хэл нь Картвел хэлний язгуурт хамаардгаас Гүржүүд хаяа залгах бусад угсаатнаас эрс ялгардаг бололтой. Мөн Картвел язгуурын Мегрел, Сван хэлээр ярилцагсдыг Гүрж угсаатан гэж үзэхэд болно. Гүрж хэлд зориулсан Гүрж үсэг хэрэглэдгээрээ бас онцгойрно. Гүрж бичгээр 5-р зуунаас хойш боловсрол олсоор иржээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Гүржүүд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Зүүлт
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ethnologue: Georgian
- ↑ "Georgian Census 2002" (PDF). Archived from the original (PDF) on 2013-11-01. Татаж авсан: 2012-04-11.
- ↑ Central Intelligence Agency of United States (May 17, 2011). "CIA World Factbook:Georgia". The World Factbook (CIA). Archived from the original on Аравдугаар сар 16, 2015. Татаж авсан: May 27, 2011.
- ↑ Russian Census 2002: Population by ethnicity(Орос хэл)
- ↑ Ethnologue: Georgian
- ↑ Ethnic Groups of Israel