Jump to content

Гоньд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Овог: Шүхэртэн-Apiaceae. Энэ нь 2 төрөл зүйлтэй. Хүнс ба эмийн чухаг ургамал.

Эгэл гоньд

Латин нэр: Carum carvi L.

Төвөд нэр: Гонед, Гониод

Англи нэр: Caraway

Орос хэл: Тмин обыкновенный

Эмийн үйлчилгээ, хэрэглээ: Үр жимсийг хэрэглэх ба 3-6% эфирийн тостой. Гоньд бол анагаах ухааны эмнэлэгт шингэц, гэдсэнд исэлдэх ялзрах, ходоод гэдэсний базалт, өтгөн хатах зэрэгт хэрэглэнэ. Нэмж мэдээлэхэд Өвөр Монголын Шилийн голд Гоньдын үндсийг намар авч үхрийн шээсэнд угаагаад үнээний сүүнд дэвтээж наранд хатаагаад биеийг шимжүүлэх чадалтай ба шар ус, бөөр бэлхүүсний хүйтэн хий, хий цусыг нөхөж биеийг шимжүүлнэ.

Бяцхан зөвөлгөө: 15.6г нунтаг /хоолны 1 халбага/ үр жимсийг 200мл буцламгай усанд хийж сайтар таглаад 3-5 минут буцалгана. Битүү чигээр нь хөргөөд шүүнэ. Хагас аягаар өдөрт 3-4 удаа ууна

Нэмэлт

Монгол оронд элбэг тархсан нэг наст ургамал бөгөөд 50 сантиметр хүртэл өндөр ургана. Жижиг цагаан дохиур цэцэгнүүд ургаж, цэцгэн дотроос нь гонзгой хэлбэртэй жимс гарч ирэх бөгөөд түүнийг нь гоньд хэмээнэ. Найрлаганд нь анетолын бодис агуулсан анхилуун үнэртэй тос бий. Энэ тос нь эмчилж анагаах увьдастай. Ханиад хүрэх, могой, хилэнцэт хорхойд хатгуулах үед тосыг ууж хэрэглэнэ.

Хүмүүс дундад зууны үеэс хүнс хоолондоо амтлагч болгон хэрэглэж ирсэн бөгөөд амт нь чихэрлэг байх тусам сайн хэмээн эртний ном сударт бичжээ. Гоньдыг ханиалгах, хэхрэх, гэдэс дүүрэх, хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжис хүрэх, хамар битүүрэх, цэр ховхлох зэрэг өвчинг засахад хэрэглэдэг. Гоньдны цайгаар амаа тогтмол зайлбал амны хөндийн өвчин, хоолой өвдөх, амны эвгүй үнэрийг арилгахад тустай. Орчин үед гоньдны тосыг янз бүрийн хортон шавьжийг устгахад хэрэглэдэг байна.