Jump to content

Бүүтинг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үйлдлийн систем нь боловсруулагдсаны дараа техник хангамжийг ашиглахад боломжтой байхаар хийгдэх хэрэгтэй. Гэвч техник хангамж нь хэрхэн кернелийг хаана байгааг мэдэх эсвэл хэрхэн кернелийг ачаалах вэ? Кернелийг ачаалан компьютерыг асаах үйл явцыг системийн бүүтинг (booting) гэж ойлгож болно. Ихэнх компьютерийн системд кернел дэх бүүтстрап (bootstrap) програм эсвэл бүүтсртап (bootstrap) ачаалагч гэж ойлгогдох кодын жижиг хэсэг нь санах ой руу ачаалагдана. Персональ компьютер мэтийн зарим компьютерын системүүд нь илүү комплекс бүүт програм дискээс дуудах энгийн бүүтстрап ачаалагч болон кернелийг ачаалах гэсэн хоёр алхамт процессыг ашигладаг.

CPU(Төв процессор) хүсэлт хүлээн авах үед энэ нь асна эсвэл командын регистер нь урьдаас тогтоогдсон санах ойн байрлал руу ачаалагдаж дахин бүүтлэгдэнэ, хэрэгжилт эндээс эхлэнэ. Энэхүү байрлалд анхны бүүтстрап програм байрлана. Энэ програм нь ROM-д байрладаг учир нь RAM нь систем асах үед тодорхойгүй төлөвт байдаг. ROM илүү тохиромжтой байдаг учир нь таниулах шаардлагагүй ба компьютерийн вируст өртдөггүй.

Гар утас, PDA (personal digital assistant) болон тоглоомын консол гэх мэт зарим системүүд бүхэлдээ ROM дээр хадгалагддаг. Үйлдлийн системийг ROM дээр хадгалах нь жижиг үйлдлийн систем болон энгийн техник хангамжуудад тохиромжтой байдаг. Энэ аргыг хэрэглэхэд ROM-н чипийг солиход шаардагдах бүүтстрап кодыг солиход асуудал гардаг. Зарим системүүд EPROM ашиглан энэ асуудлыг шийддэг. Бүх ROM-н хэлбэрүүдийг тэдгээрийн тодорхойломжууд техник хангамж болон програм хангамжийн хооронд багтдаг тул өөрөөр (фирмвэйр)firmware гэдэг. Фирмвэйрийн асуудал нь ерөнхийдөө гүйцэтгэх код нь RAM дээрх гүйцэтгэх кодоос удаан байдаг. Зарим системүүд фирмвэйр дээрээ үйлдлийн системээ хадгалж хурдан ажиллуулахын тулд RAM руугаа хуулдаг.