Jump to content

Бээжингийн метро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бээжингийн метро (Хятад: 北京地铁, пиньинь Běijīng Dìtiě) — Бээжингийн хотын гудамжны бус тээврийн сүлжээ хэрэгсэл бөгөөд БНХАУ-ын анхны метро юм. 1969 оны 10 дугаар сарын 1-нд 16 өртөөтэй 21 км урт анхны шугам нээгдэж байжээ. 2021 оны байдлаар 24 шугамтай 428 өртөөтэй нийт 727 км урт метро ажиллаж дэлхийд хамгийн урт бөгөөд жилд 3,85 тэрбум хүн /өдөрт 11 сая хүн/ тээвэрлэдэгээрээ хамгийн ихэд ордог байна.

1965 онд хятадын удирдагч Мао Зэдуны зөвшөөрснөөр барилгын ажлыг эхлүүлсэн байна. Уг хотын тээврийн системийг 1969 онд метро ашиглалтад орсноос хойш 1976 онд нийтийн иргэний тээвэрт шилжих хүртлээ цэргийнхэн ажиллуулж байсан бөгөөд зөвхөн зөвшөөрөгдсөн үйлчилгээний хэрэгцээнд л тээвэр хийдэг байжээ.

2006 оны эхэн гэхэд 114 км урт, 2012 оны эхэнд нийт 442 км урттай 15 шугам, 2015 оны эцэс гэхэд нийт 708 км урттай 28 шугам барихаар төлөвлөж, 2020 онд системийн урт 1050 км-т хүрэх ёстой байжээ.

Бээжин хлтын метроны таних тэмдэг

Өртөө дахь ихэнх тэмдгүүд нь хятад хэлнээс гадна англи хэл дээр давхар бичсэн байдаг нь гадны зочдод ойлгомжтой байдаг байна. Өртөөнүүд нь цэвэрхэн бөгөөд гэрэлтүүлэг сайтай байдаг байна.

 Commons: Beijing Subway – Викимедиа зураг, бичлэг, дууны сан