Брэндон Рой
Брэндон Рой | |||
Brandon Roy | |||
Зодог тайлсан | |||
Шидэгч-хамгаалагч | |||
Өндөр: | 198 см | ||
Жин: | 96 кг | ||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Мэндэлсэн: | 1984 оны 7 сарын 23 | ||
Ахлах сургууль: | Гарфилд (Вашингтон, Сиэтл) | ||
Их сургууль: | Вашингтон (2002—2006) | ||
Драфт: | 6, 2006, Миннесота Тимбервулвз | ||
НБА-гийн үзүүлэлт | |||
Тоглолт: | 321 | ||
Оноо: | 6107 (19 тоглолтын дундаж) | ||
Авалт: | 1374 (4.3 тоглолтын дундаж) | ||
Дамжуулалт: | 1494 (4.7 тоглолтын дундаж) | ||
Таслалт: | 332 (1 тоглолтын дундаж) | ||
Хаалт: | 76 (0.2 тоглолтын дундаж) | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Брэндон Дуэйн Рой (Англи: Brandon Dawayne Roy, 1984 оны долоодугаар сарын 23-нд Вашингтон мужийн Сиэтл хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Портленд Трэйл Блэйзерс, Миннесота Тимбервулвзэд тоглож байв. 2011-2012 оны улирал эхлэхэд бэртлээс шалтгаалан зодог тайлсан[1] ч дараа жил Миннесота Тимбервулвзтэй гэрээлсэн юм.[2]
2006 оны драфтын №6 Ройг Миннесота сонгож байлаа.
Замнал
[засварлах | кодоор засварлах]Рой Сиэтл Суперсониксийн эсрэг НБА-д анх гараалж,[3] 20 оноо авсан бол дараагийн тоглолтонд 19 оноо цуглуулж байв.[4] 2006 оны арванхоёрдугаар сарын 22-нд Торонто Рэпторстой тоглоход анхны дабл-даблаа биелүүлсэн Рой 2007 оны нэгдүгээр сарын байдлаар 14.5 онооны дунджаар рүүки тоглогчдыг тэргүүлэж байлаа. Улмаар Портленд Трэйл Блэйзерсийн түүхэнд шинэ оддын тоглолтонд сонгогдсон дөрөв дэх тоглогч болж, улирал шувтарахад 57 тоглолтонд 16.8 оноо, 4.4 бөмбөг авалт, 4.0 дамжуулалт дунджилсанаар НБА-гийн оны шинэ тоглогчоор шалгарсан юм.
Анхны улирлаас авахуулаад Рой бэртэлд байнга өртдөг байсаныг онцлох нь зүйтэй.
2007-2008, эхний 48 тоглолтын байдлаар 19.1 оноо, 5.8 дамжуулалт, 4.6 бөмбөг авалт дунджилсан Рой арванхоёрдугаар сарын туршид Блэйзерсийн 13 дараалсан ялалтын баатраар мандав. Тухайн жилийн НБА-гийн бүх оддын тоглолтонд тэр нөөцөөс 18 оноо, 9 бөмбөг авалт хийв.
2008 оны арванхоёрдугаар сарын 18-нд Финикс Санзтай тоглоход будагтай талбайгаас 27-14, чөлөөт шидэлтээс 21-19, гурван оноо шидэлтээс 7-5 амжилттай гүйцэтгэн хувийн дээд 52 оноо авч, 6 дамжуулалт, 5 самбар, 1 хаалт, ганц ч бөмбөг алдаагүй ажээ.[5] 2009 оны нэгдүгээр сарын 24-нд Блэйзерсийн түүхэн дээд 10 бөмбөг таслалтыг Вашингтон Уизардсын эсрэг хийв.[6] Наймдугаар сарын 5-нд Рой дөрвөн жил 'тулсан' цалингаар цалинжихаар гэрээлэв.[7]
Хоёр өвдөгний зөөлөн эдийн хүндхэн бэртэлтэй Рой 2011 оны НБА-гийн ажил хаялтын үеэр Блэйзерстэй өршөөлийн заалтаар тохиролцон зодог тайлахаа мэдэгдэв.[8]
Зодог тайлсан Рой 2012 оны долоодугаар сарын 31-нд Миннесота Тимбервулвзтай гэрээлэв.[9] Гэхдээ тавхан тоглолтонд 24.4 минут тоглохдоо 5.8 оноо, 2.8 самбар, 4.6 дамжуулалт дунджилан 2013 оны тавдугаар сарын 10-нд бүрэлдэхүүнээс хасагдсан түүхтэй.[10]
НБА-гийн үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Таних тэмдэг | |||||
---|---|---|---|---|---|
ОТ | Оролцсон тоглолт | ГГ | Гараанд гарсан | ТДМ | Тоглосон дундаж минут |
ШХ% | Шидэлтийн хувь | 3ОШ% | 3 онооны шидэлтийн хувь | ЧШ% | Чөлөөт шидэлтийн хувь |
Сам | Самбараас бөмбөг авсан дундаж | Дам | Дамжуулалтын дундаж per game | Тас | Бөмбөг таслалтын дундаж |
Хаа | Хаалтын дундаж | ОД | Онооны дундаж | Тод | Замналын шилдэг үзүүлэлт |
Улирал
[засварлах | кодоор засварлах]Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006-07 | Портленд | 57 | 55 | 35.4 | .456 | .377 | .838 | 4.4 | 4.0 | 1.2 | .2 | 16.8 |
2007-08 | Портленд | 74 | 75 | 37.7 | .454 | .340 | .753 | 4.7 | 5.8 | 1.1 | .2 | 19.1 |
2008-09 | Портленд | 78 | 78 | 37.2 | .480 | .377 | .824 | 4.7 | 5.1 | 1.1 | .3 | 22.6 |
2009-10 | Портленд | 65 | 65 | 37.2 | .473 | .330 | .780 | 4.4 | 4.7 | .9 | .2 | 21.5 |
2010-11 | Портленд | 47 | 23 | 27.9 | .400 | .333 | .848 | 2.6 | 2.7 | .8 | .3 | 12.2 |
2012-13 | Миннесота | 5 | 5 | 24.4 | .314 | .000 | .700 | 2.8 | 4.6 | .6 | .0 | 5.8 |
Замнал | 326 | 300 | 35.5 | .459 | .348 | .800 | 4.3 | 4.7 | 1.0 | .2 | 18.8 | |
Бүх одод | 2 | 0 | 30.0 | .833 | .667 | .000 | 7.0 | 5.0 | .5 | .5 | 16.0 |
Хасагдах шат
[засварлах | кодоор засварлах]Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2009 | Портленд | 6 | 6 | 39.7 | .459 | .471 | .870 | 4.8 | 2.8 | 1.3 | 1.2 | 26.7 |
2010 | Портленд | 3 | 1 | 27.7 | .303 | .167 | .778 | 2.3 | 1.7 | .0 | .0 | 9.7 |
2011 | Портленд | 6 | 0 | 23.0 | .500 | .286 | .615 | 2.1 | 2.8 | .2 | .0 | 9.3 |
Замнал | 15 | 7 | 30.6 | .442 | .326 | .809 | 3.3 | 2.6 | .5 | .6 | 16.3 |
Хувийн дээд үзүүлэлтүүд
[засварлах | кодоор засварлах]- Оноо авалт: 52, Финикс Санзын эсрэг 2008 оны арванхоёрдугаар сарын 18-нд
- Бөмбөг авалт: 14, Сиэтл Суперсониксийн эсрэг 2008 оны хоёрдугаар сарын 14-нд
- Дамжуулалт: 12, Лос-Анжелес Лейкерсийн эсрэг 2008 оны хоёрдугаар сарын 12-нд
- Хаалт: 3, Индиана Пэйсерсийн эсрэг 2010 оны гуравдугаар сарын 3-нд
- Бөмбөг таслалт: 10, Вашингтон Уизардсийн эсрэг 2009 оны нэгдүгээр сарын 24-нд
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Брендон Рой: «Семья и здоровье для меня важнее»
- ↑ Баскетболист Рой договорился о контракте с "Миннесотой"
- ↑ Kelly, Steve (October 11, 2006). "Roy is just the player to help the Blazers make a turnaround". The Seattle Times. Татаж авсан: November 12, 2008.
- ↑ "Roy receives 127 of 128 first-place votes as top rookie". Associated Press. espn.com. May 2, 2007.
- ↑ "Blazers end 11-game skid vs. Phoenix behind Roy's career-high 52". ESPN. December 18, 2008. Татаж авсан: December 20, 2008.
- ↑ "Roy swipes 10 steals, Oden continues encouraging play in Blazers' win". ESPN. January 24, 2009. Татаж авсан: January 25, 2009.
- ↑ "Roy agrees to extension with Blazers". ESPN. August 6, 2009. Татаж авсан: September 13, 2009.
- ↑ "Trail Blazers Designate Roy Contract for Amnesty". NBA.com. Turner Sports Interactive, Inc. December 15, 2011. Татаж авсан: December 16, 2011.
- ↑ "Wolves Sign 3-Time NBA All-Star Brandon Roy". NBA.com. Turner Sports Interactive, Inc. July 31, 2012. Татаж авсан: July 31, 2012.
- ↑ "Wolves Waive Brandon Roy". NBA.com. Turner Sports Interactive, Inc. May 10, 2013. Татаж авсан: May 10, 2013.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Үзүүлэлт - www.basketball-reference.com (англ.)
- Профайл - НБА (англ.)
- Коллеж (англ.)