Jump to content

Ока гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
12:42, 10 Наймдугаар сар 2022-ий байдлаарх Munkhzaya.E (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
Ока гол
Орос: Ока
Ока гол
Ока гол, Ижил мөрний ай савд усаа цуглуулах нутаг дэвсгэр
ЭхГлазуновкагаас баруун урагш ≈ 15 км
52°21′45″N 36°13′20″E / 52.36250°N 36.22222°E / 52.36250; 36.22222
АдагОка голИжил мөрөнКаспийн тэнгис
56°19′55″N 43°58′53″E / 56.33194°N 43.98139°E / 56.33194; 43.98139
Усаа цуглуулдаг орнууд Орос
Байршил Орос
 Орос
 Орос
 Орос
 Орос
 Орос
 Орос
Урт1500 км[1][2]
Эхийн өндөр226 м (Балтын тэнгисийн түвшнээс дээш)
Адгийн өндөр≈ 67 м (Балтын тэнгисийн түвшнээс дээш)
Өндрийн ялгаа≈ 159 м
Урсац1258 м³/с (дундаж)
12.500 м³/с (дээд)[3]
Ус цуглуулах талбай245.000 км²[1][2]
Голын системИжил мөрөн
Зүүн цутгалуудУгра, Жиздра, Протва, Нара, Москва, Пра, Клязьма
Баруун цутгалуудУпа, Осётр, Проня, Пара, Мокша, Тёша

Ока гол (Орос: Ока́) нь Оросын Холбооны Улсын Европ тив дэх нутгийн Ижил мөрний баруун цутгал бөгөөд нийт 1480 км урттай гол юм. Ока гол нь Ижил мөрөнд цутгадаг гол мөрнөөс Кама голын дараа ордог хоёр дахь том цутгал юм.

Урсгал

Ока гол нь Төв Оросын өндөрлөг дэх Орёл хотын өмнөд биеийн Александровка тосгон орчмоос эх аван урсана. Эхлээд умард зүгийг чиглэн Орёл, Тула, Калуга мужуудыг дайран өнгөрдөг. Угра голтой нийлснийхээ дараа Калуга хот орохын өмнөхөн дорно зүг рүү чигээ өөрчилдөг. Ойролцоогоор Алексин ба Протвино хотуудын хооронд Ока гол нь Тула ба Калуга мужуудын хоорондох хилийн заагийг бараг алдалгүй даган урсана.

Дараа нь Москва мужийг дайран өнгөрөх ба эндээ Москва голтой нийлэн цааш мурилзан зүүн урд ба зүүн зүг рүү Рязань мужийг дайрна.

Цахим холбоос

 Commons: Ока гол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

  1. 1.0 1.1 Зөвлөлтийн их нэвтэрхий толин дахь Oka өгүүллэг, III дэвтэр, 1969-1978 он (орос хэлээр)
  2. 2.0 2.1 Ока гол Оросын Холбооны Улсын Ус Зүйн Лавлах (оросоор)
  3. "Rivers Network". 2020.