Лешек Миллер
Лешек Цезарий Миллер (польш. Leszek Cezary Miller; 1946 оны 7-р сарын 3-нд польшийн Жирардув хотод төрсөн) — польшийн улс төрч, 2001 оноос 2004 онд Польшийн Ерөнхий сайдаар ажилласан. Сеймийн I, II, III, IV чуулганы гишүүн (2005 хүртэл).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1840 онд Кутно хотод төрсөн Элиас Миллер (1869 онд Неборов хотод иудаизмаас Христийн шашинд орсон) ач хүү. Түүнийг 6 сартай байхад эцэг эх нь салж, ээжийнхээ гар дээр өссөн. Залуудаа маалингын үйлдвэрт ажиллаж, цахилгаан эрчим хүчний коллежид суралцсан байна. Тэрээр "ORP Bielik" нэртэй шумбагч онгоцонд Тэнгисийн цэргийн хүчинд алба хаасан байна.
Тэрээр социалист Польшийн Социалист залуучуудын Холбооны идэвхтэн байсан бөгөөд 1969 онд Польшийн Ажилчны Нэгдсэн Намд (товч.ПАНН) элссэн байна. 1973-1974 онд Жирардув дахь маалингын үйлдвэрийн ПАНН-ын бүлгийн нарийн бичгийн дарга байв. Зөвлөмжийн дагуу ПАНН-ын Төв Хорооны дэргэдэх Улс төр судлалын дээд сургуульд улс төрийн ухааны чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсны дараа ПАНН-ын Төв Хорооны аппаратад ажиллаж байжээ. 1986 онд тэрээр Скиерневицскийн мужийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1988 оны 12-р сард ПАНН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, Төв хорооны залуучууд, нийгэмлэг, олон нийтийн байгууллагуудын комиссын даргаар сонгогдон ажилласан байна. 1989 онд тэрээр Польшийн сэргээн босголтын асуудлыг ПАНН, Эв санааны нэгдэл хоорондын (Сүмийн оролцоотойгоор) хэлэлцсэн Дугуй ширээний хэлэлцээнд оролцсон байна.
1990-ээд оны эхээр тэрээр Ардчилсан зүүний хүчний холбоо (АЗХХ) эвслийн нэг хэсэг болох Бүгд Найрамдах Польш Улсын Нийгмийн Ардчилал Намын (НАН) удирдагчдын нэг болсон. 1993-1996 онд В.Павлак, Ю.Олексы нарын Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн бодлогын сайдаар ажиллаж байсан. 1997 онд Дотоод хэрэг, захиргааны сайдаар ажиллаж байжээ.
Ерөнхий сайд
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1999 оны дөрөвдүгээр сарын 15-нд зүүн төвийн нам, хөдөлгөөнүүдийг нэг намд нэгтгэсэн Ардчилсан зүүний хүчний холбоог толгойлж байв. 2001 оны 10-р сарын 19-нд тэрхүү нам нь Сеймийн сонгуульд нийт сонгогчдын 41.04 хувийн санал, Сенатын сонгуульд 75 суудал авч Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайд болсон байна.
Ерөнхий сайдын хувьд тэрээр эдийн засгийн асуудалтай (ажилгүйдэл, ДНБ-ий бага өсөлт, улсын их хэмжээний өр) тулгарсан бөгөөд түүнийг хэсэгчлэн шийдэж чадсан. Польш улсыг Европын холбоонд элсүүлэх хэлэлцээрт идэвхтэй оролцсон. 2003 оны 6-р сарын 7, 8-нд тус улсад энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж, хүн амын 77.45 хувь нь Польшийг Европын холбоонд элсэхийг дэмжсэн байна. Л.Миллер мөн 2003 онд АНУ тэргүүтэй орнууд Ирак руу довтлоход Польшийн цэргүүд оролцохыг дэмжсэн юм.
Тэрээр 2004 оны 5-р сарын 2-нд буюу Польш улс Европын Холбоонд элссэний маргааш албан тушаалаасаа огцрохоо мэдэгджээ. Хэсэг хугацааны өмнө буюу 2004 оны 3-р сарын 6-нд тэрээр Ардчилсан зүүний хүчний холбоо намын даргын албан тушаалаасаа огцорсон. Үүнийг намын хангалтгүй "зүүний" бодлоготой санал нийлэхгүй байгаа гэж тайлбарласан гэдэг.
2019 оны Европын парламентын сонгуульд Европын эвслийн жагсаалтаар нэр дэвшиж, 9-р хурлын гишүүний мандат авсан. Европын парламентад тэрээр Социалист ардчилсан намын дэвшилтэт холбооны гишүүн, Дотоод зах зээл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хорооны гишүүн болсон.
2021 онд тэрээр Европын зүүний фракцыг тэргүүлж байхдаа шинээр байгуулагдсан Социалист ба Ардчилсан намын шинэ зүүн фракцид нэгдээгүй байна.
- 1946 онд төрсөн
- Амьд хүн
- 20-р зууны улс төрч
- 21-р зууны улс төрч
- Польшийн Нэгдсэн Ажилчдын Намын гишүүн
- Польшийн ерөнхий сайд
- Польшийн намын дарга
- Польшууд
- Сеймийн гишүүн (Гуравдугаар Бүгд Найрамдах Улс)
- Европын парламент дахь Польшийн гишүүн
- Инээмсэглэлийн одонгийн кавалер
- Марийн орны загалмай одон шагналтан (1-р зэрэг)