Ил-2
Ил-2 | |
---|---|
Зөвлөлтийн Нисэх Хүчний дайрагч ИЛ-2 | |
Үүрэг/төрөл | дайрагч |
Үйлдвэрлэгч | №1, №18 , №30 нисэх завод |
Зохион бүтээгч | Сергей Ильюшин |
Анхны нислэг | 1939 оны 12 сарын 30 |
Танилцуулагдсан | 1941 |
Ашиглалтаас гарсан | 1954 |
Гол хэрэглэгчид | Зөвлөлтийн Нисэх Хүчин Болгар, Чехословаки, Польш, Монгол, Югослав |
Үйлдвэрлэгдсэн | 1941-1945 |
Үйлдвэрлэсэн тоо | 36,183 |
Хувилбарууд | ИЛ-10 |
Ил-2 нь ЗХУ-ын дэлхийн 2-р дайны үед үйлдвэрлэгдсэн хамгийн шилдэг дайран бөмбөгдөгч онгоцнуудын нэгд тооцогддог бөгөөд Евразийн коммунист дэглэмийн бараг бүх орнуудын армийн нисэх хүчний зэвсэглэлд байв. Түүний дотор Монгол улс гэхэд 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 78 нэгж /ширхэг/ Ил-2 онгоц хүлээн авчээ.
Нислэгийн техникийн үзүүлэлт ба зэвсэглэл
[засварлах | кодоор засварлах]Нислэгийн дээд хурд 450 км/цаг /практикт ихэвчлэн 300-360 км/цаг / ба нислэгийн дээд өндөр 5000 метр, 800 км-т буулгүйгээр дайсны газрын байг /хуягт,танк/ устгах 400 кг бөмбөг 12,7 мм-ийн 2 пулемёт, 20-37 мм-ийн агаарын их бууг сонгон суурилуулан тээх хүчин чадалтай. Түүнчлэн 6 ширхэг пуужин харвах тоноглолтой ажээ. Германы ижил зориулалтын Юнкерс-87 онгоцтой харьцуулахад маневр болон бүхээгийн үзэгдэх талбайнаас бусад бүх үзүүлэлтээр зүйрлэшгүй давуу тал байлаа.Учир нь Юнкерс-87 нь огцом шумбалт,маневр хийж, сөнөөгч онгоцны дайралтаас төвөггүй бултаж чаддаг байхад Ил-2-ийн аеродинамик үзүүлэлт нь тийм бололцоогүй байжээ. Германы сөнөөгч онгоцны нисэгч нар "Цементэн, бетонон онгоц", "Төмөр Густав", "нисдэг мангас","нисдэг махчин" гэж ёжилдог бол явган цэргүүд нь "Хар үхэл" хэмээн нэрлэдэг нь түүний бүхээг, шатахууны сав болон бусад эмзэг байж болох хэсгүүдийг хуягласантай нь холбоотой юм.Эхний хувилбарууд 1 хүний суудалтай буюу зөвхөн нисэгч сууж жолоодох зорулалттай үйлддвэрлэгдэж байсанаас дайны эхний жилд дайсны сөнөөгч онгоцны дайралтаас хохирол амсах болсон тул буудагч-штурманы (нисэн хянагч) суух арын бүхээгтэйгээр үйлдвэрлэх болсон.Уг онгоцыг устгахад хажуугийн болон доороос нь довтолж радиаторийг нь онох, эгц дээрээс шумбах дайралтаар урт ээлжийн их бууны галаар устгах тактикийг Германы Люфтваффе-ийн болон тэнхлэгийн холбоотон орны нисэх хүчний нисэгч нар хэрэглэдэг байжээ.