Дэвид Мансон
тамирчны тухай | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1884 оны 5 сарын 19 | ||||||
Нас барсан өдөр | 1953 оны 9 сарын 17 (69 насалсан) | ||||||
Улс, орон | Америкийн Нэгдсэн Улс | ||||||
Тамир, спорт | эрэгтэй хөнгөн атлетик | ||||||
Хураасан медаль
|
Дэвид Көртисс Мансон (1884 оны 5 сарын 19 – 1953 оны 9 сарын 17) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 1904 оны зуны олимпын аварга.
Тэрээр АНУ-ын Сент-Луис хотноо зохиогдсон 1904 оны зуны олимпод 4 милийн багийн гүйлтийн төрөлд Артур Ньютон, Жорж Андервүүд, Пол Пилгрим, Ховард Валентайн нарын багийн нөхдийн хамтаар түрүүлэн алтан медаль зүүжээ.
Мансон мөн уг олимпод 1500 метрийн зайд 4, 2590 метрийн бартаат гүйлтийн төрөлд 6-р байр эзэлсэн.
Тэр Америкийн Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Коллеж Хоорондын Холбооны гадаа талбайн 1 милийн гүйлтийн тэмцээнд 1904, 1905 онуудад дараалан түрүүлснээс гадна 1905 онд Мэдисон Сквэйр Гарденд 1.5 милийн уралдааны дэлхийн дээд амжилт тогтоож байв.
Мансон 1906 онд Корнелл их сургуулийг дүүргэсэн бөгөөд тус их сургуулийн хүндэтгэлийн нийгэмлэг болох Сфинксийн Толгой нийгэмлэгийн гишүүн юм. Мөн 1988 онд Корнелл их сургуулийн хөнгөн атлетикийн алдрын танхимд багтжээ.