Төрсний гэрчилгээ
Төрсний гэрчилгээ нь хүний төрөлтийг нэр, хүйс, төрсөн газар, төрсөн өдөртэй нь тодорхойлсон албаны тодорхойлолт юм. Үүнээс гадна гэрчилгээ олгох үеийн хуулийн эцэг, эхийг (заавал төрсөн эцэг, эх байх албагүй, жишээ нь өргөмөл хүүхэд байж болох учир) бүртгэнэ. Төрсний гэрчилгээг ихэнх улс оронд тухайн суурингийн иргэний бүртгэлийн газраас олгодог.
Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эх нь оршин суугаа газрынxаа, эсвэл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын (сум, дүүргийн, улсын) иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой ба төв суурин газарт 15, хөдөө орон нутгийн алслагдсан сум, багт 30 хоногийн дотор багтан бүртгүүлэх шаардлагатай.[1]
Монгол
засварлахТөрсний гэрчилгээний агуулга:
- бүртгэлийн дугаар
- регистрийн дугаар (тухайн жилд бүртгэсэн бүртгэлийн дугаарын араас төрсөн өдрийн хамтаар регистрийн дугаарыг бүрдүүлнэ)
- ургийн овог
- эцэг эсвэл эхийн нэр
- хүүхдийн нэр
- төрсөн он сар өдөр
- төрсөн газар
- бүртгүүлсэн байгууллага
- бүртгэсэн огноо
- эцгийн регистрийн дугаар
- ургийн овог
- эцэг эсвэл эхийн нэр
- эцгийн нэр (бүртгүүлж буй төрсөн хүүхдийн эцгийн нэр)
- эxийн регистрийн дугаар
- ургийн овог
- эцэг эсвэл эхийн нэр
- эxийн нэр
- төгсгөлд нь бүртгэсэн байгууллагын нэр, тамга байна.
Мөн үзэх
засварлахЦахим хуудас
засварлах Commons: Төрсний гэрчилгээ – Викимедиа дуу дүрсний сан
Эшлэл
засварлах- ↑ Бүртгэл.мн: (Memento 20. Есдүгээр сар 2016 цахим архивт) Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх, хандсан 2016-09-15