Зөвлөлт засгийн үеийн Ту-160 стратегийн бөмбөгдөгч дуунаас хурдан онгоц /A.Туполевын зохион бүтээх товчоо (НАТО-гийн кодчилол нэрээр-Blackjack)/. Анхны туршилтын нислэгийг 1981 онд хийсэн бөгөөд уг онгоцыг анхнаасаа пуужин тээгч зориулалтаар төлөвлөн зохион бүтээсэн. 1984 онд үйлдвэрлэлд орж 35 ширхэгийг гаргаад 1992 онд үйлдвэрлэлийг зогсоосон. 2006 онд шинэчилсэн хөдөлгүүртэй зохион бүтээж 2008 оноос ОХУ-ын зэвсэглэлд авсан.

Ту-160
Ту-160
Туполев Ту-160
Төрөл: стратегийн бөмбөгдөгч
Хийцийн улс:
Үйлдвэрлэгч: Туполев
Анхны нислэг: 1981 оны 12 сарын 18
Ашиглалтад авсан: 1987 он
Үйлдвэрлэсэн хугацаа:
  • 1984—1994 он
  • 2001 оноос өнөөг хүртэл
Үйлдвэрлэсэн тоо: 36

Энэ онгоц нь стратегийн бөмбөгдөгч хүнд онгоц гэхэд цагт 2220 км хурдлах чадвартай. Америкийн адил төрлийн онгоцнуудтай харьцуулахад B1-B Lancer (1 448 км/ц), B-52 (1 000 км/ц). Түүний үйл ажиллагааны радиус нь 7300 километр юм. 2008 онд анх удаа хоёр Ту-160 онгоц оросын Мурманск хотоос Атлантын далайг гатлаж Венесуэлийн эрэг хүртэл /Либертадор нисэх буудал/  буултгүй нийт 13 цаг ниссэн түүхтэй. /11-13 мянган км зайнд буултгүй нисэх чадвартай/  Ту-160 онгоц нь цөмийн болон энгийн бөмбөг тээх чадвартай. Энэ онгоцноос 200 килотонн цөмийн хошуутай Х-55МС пуужингаар 3 мянган км зайнд харвах боломжтой. 2015 оны байдлаар 20 орчим ширхэг Ту160 онгоцыг зөвхөн Оросын Агаар-Сансарын цэргийн хүч /Воздушно-космические Силы/ ашиглаж байна.  2015 оны 5 дугаар сард Оросын ерөнхийлөгч дахин үйлдвэрлэж эхлэхийг үүрэг болгож ойрын ирээдүйд шинэчилсэн 50 ширхэг онгоц үйлдэврэлэхээр ажиллаж байна. Оросын нисгэгчид энэ онгоцонд “Цагаан хун” гэж нэр өгсөн.

Цахим холбоос

засварлах
  Commons: Tupolev Tu-160 – Викимедиа зургийн сан