Гари Невилл
Гари Александр Невилл[1] (Англи: Gary Alexander Neville, 1975 оны хоёрдугаар сарын 18-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин юм. Тэр арын хагас хамгаалалтын байрлалд Английн хамгийн олон гараанд гарсан тоглогч бөгөөд Манчестер Юнайтед багийн ахлагч билээ.
Гари Невилл | ||
Хувийн мэдээлэл | ||
---|---|---|
Бүтэн нэр | Гари Александр Невилл | |
Төрсөн огноо | 1974 оны 11 сарын 16 | |
Төрсөн газар | Бери, Англи | |
Биеийн өндөр | 1.75 м | |
Тоглодог байрлал | Хагас хамгаалагч | |
Клубын мэдээлэл | ||
Одоогийн клуб | Манчестер Юнайтед | |
Дугаар | 2 | |
Тоглосон клубууд | ||
Он | Баг | Тоглосон тоо (Гоол) |
1992- | Манчестер Юнайтед | 598(7)
|
Үндэсний шигшээ | ||
1995-2007 | Англи | 66(14)
‡ Шинэчилсэн нь |
Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд анхны гарааг хийсэн Невилл энэ багийн тоглогчоор өдгөөг хүртэл багийн анд Райан Гиггзийн хамтаар тоглож байгаа.
Тэр 1995 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд анхныхаа гарааг
Түүний ах Эвертон болон Манчестер Юнайтед багийн тоглогч асан Премьер лигийн алдартнуудын нэг Пил Невилл, эгч Трэси Невилл нэтболлын шигшээ багийн тоглогч, ээж Жилл нь Бари багийн нарийн бичиг, аав Невилл Невилл нь крикетийн «Ланкашир» багийн тоглогч юм.
Намтар
засварлах1991 онд Невилл сургуулиасаа гарч ахынхаа хамт Манчестер Юнайтед багт элсчээ. Улмаар АХХ-ны өсвөрийн цомд эхний улирлаа багаа ахлан түрүүлсэн байна. 1992 оны есдүгээр сард анхныхаа гарааг «УЕФА-гийн цом» тэмцээний «Торпеда Москва» багтай хийсэн тоглолтонд хийв. Невилл 1990 оны эхээр Алекс Фергюсоны ирээдүйн болсон «Фергийн Фледлигсчүүдийн» эгнээнээс Пил Невилл, Райан Гиггз, Дэвид Бекхэм, Никки Батт болон Пол Скоулз нарын хамт олонд танигдах болж, 1994-95 оны улиралд баруун чиглэлийн арын хамгаалагч Пол Паркерийн оронд үндсэн бүрэлдэхүүнд багтсан байна. Энэ байрлалаас Ирландын Денис Ирвиний төвийн байрлал болон довтлогооны бүсийн баруун жигүүрийн хагас хамгаалагч Ли Шарпын эрсэг жигүүрт гарч байрлал сэлгэн тоглохын сацуу Бекхэмийг баруун чиглэлээс дэмжин тоглодон байв.
2004 оны зун Невилл Юнайтедтай дөрвөн жилээр гэрээгээ сунгасан бөгөөд 2005 оны арваннэгдүгээр сард Рой Киний ахлагчийн албыг залгамжлав.
Гари Невилл Премьр лигт найман түрүү, АХХ-ны гурав, Аваргуудын лигийн хоёр, Олон улсын цом, «ФИФА-гийн клубүүдийн ДАШТ» болон Лигийн тус бүр нэг цомыг хүртсэн юм.
Хувийн амьдрал
засварлахНевилл Эмма Хэдфилд гэгч эмэгтэйтэй 2007 оны зургаадугаар сарын 16-нд гэр бүл болсон[2] бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 11-нд анхны хүүхэд Молли охин нь, хоёр дахь охин Сопи нь 2010 оны гуравдугаар сарын 25-нд мэндэлсэн ажээ.[3]
2009 онд Невиллийг «Болтоны Их сургууль» хөлбөмбөгийн спортод оруулж онцгой буй хувь нэмрийг нь үнэлэн хүндэт эрдмийн зэргээрээ шагнасан гэдэг.[4]
Үзүүлэлтүүд
засварлахБаг | Улирал | Лиг | Цом | Лигийн цом | Европ | Бусад[5] | Бүгд | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Манчестер Юнайтед | 1992–93 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
1993–94 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |
1994–95 | 18 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 27 | 0 | |
1995–96 | 31 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 39 | 0 | |
1996–97 | 31 | 1 | 3 | 0 | 1 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 46 | 1 | |
1997–98 | 34 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 45 | 0 | |
1998–99 | 34 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 12 | 0 | 1 | 0 | 54 | 1 | |
1999–2000 | 22 | 0 | – | 0 | 0 | 9 | 0 | 4 | 0 | 35 | 0 | ||
2000–01 | 32 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | 1 | 0 | 49 | 1 | |
2001–02 | 34 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | 1 | 0 | 51 | 0 | |
2002–03 | 26 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 10 | 1 | 0 | 0 | 44 | 1 | |
2003–04 | 30 | 2 | 4 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 42 | 2 | |
2004–05 | 22 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 35 | 1 | |
2005–06 | 25 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 37 | 0 | |
2006–07 | 24 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 33 | 0 | |
2007–08 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
2008–09 | 16 | 0 | 2 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 29 | 0 | |
2009–10 | 17 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 28 | 0 | |
Бүгд | 397 | 5 | 47 | 0 | 24 | 0 | 117 | 2 | 13 | 0 | 598 | 7 |
2010 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар[6]
Шагналууд
засварлахБаг
засварлах- Премьер лиг (8): 1995–96, 1996–97, 1998–99, 1999–2000, 2000–01, 2002–03, 2006–07, 2008–09
- АХХ-ны цом (3): 1995–96, 1998–99, 2003–04
- Лигийн цом (2): 2005–06, 2009–10
- АХХ-ны Коммунити Шиелд (3): 1996, 1997, 2008
- УЕФА Аваргуудын лиг (2): 1998–99, 2007–08
- Intercontinental Cup (1): 1999
- FIFA Club World Cup (1): 2008
Хувийн
засварлах- Премьер лигийн оны баг: 1997, 1998, 1999, 2005, 2007
- Премьер лигийн 10 улирал (1992/3 – 2001/2)
Эшлэл
засварлах- ↑ "Player Stats — Gary Neville". Татаж авсан: 2008-05-18.
- ↑ McKie, Robin (17 June 2007). "Rod's was match of the day as WAGs tie the knot". London: Guardian. Татаж авсан: 2009-09-17.
- ↑ Patrick, Guy (2009-01-12). "It's baby joy at last for Gary". Thesun.co.uk. Татаж авсан: 2009-09-17.
- ↑ "University announces honorary awards recipients". bolton.ac.uk. The University of Bolton. 19 June 2009. Татаж авсан: 10 July 2009.
- ↑ Коммунити Шиелд, УЕФА Супер цом, Intercontinental Cup, FIFA Club World Cup
- ↑ "Gary Neville". StretfordEnd.co.uk. Татаж авсан: 22 August 2009.
Нэмэлтээр уншиж болох
засварлах- Oldfield, Tom (2007). Gary Neville: The Story of a Legend. John Blake. (ISBN 978-1-84454-388-5).
Холбоос
засварлах- Профайл ManUtd.com вэбсайт дахь
- Профайл StretfordEnd.co.uk вэбсайт дахь
- Gary Neville ФИФА-гийн үзүүлэлт
- Гари Невилл - Soccerbase