Paper by Lkhagvasuren Enkhsaruul
Увс аймгийн зарим дөрвөдүүдийн дунд 12 жилийн үхэр, бар, туулай жилтэй холбогдох үхэр жилд үрэгдд... more Увс аймгийн зарим дөрвөдүүдийн дунд 12 жилийн үхэр, бар, туулай жилтэй холбогдох үхэр жилд үрэгддэг, бар жилд барагддаг, туулай жилд туугддаг хэмээх хэллэг буй. Тус хэллэг аман зохиолын бусад
төрөл зүйлсийн нэгэн адил цаг хугацааны явцад агуулга хувьсан өөрчлөгдөж, тухайн бүс нутагт болж өнгөрсөн үйл явдлуудын нөлөөг хүртжээ. Уг өгүүлэлд, энэхүү хэллэгийн үүссэн цаг хугацаа, үүсэх болсон учир шалтгааныг манж сурвалжийн мэдээгээр тодруулахын зэрэгцээ аман мэдээнд тулгуурлан одоогийн тархалт, хувилбаруудыг танилцуулна.
Галдан (1644–1697) хааны цэргийн хүрээнд 1689 оны 8-р сарын 7–24 хооронд Манж хөвөөт шар хошуу, Г... more Галдан (1644–1697) хааны цэргийн хүрээнд 1689 оны 8-р сарын 7–24 хооронд Манж хөвөөт шар хошуу, Гадаад монголын төрийг засах явдлын яамны эрхин сайд Арани (?)-н бүлэг зочилжээ. Элчин бүлэг тайлангаа 10-р сарын 22-нд өргөн барьсанд, 11-р сарын 18-нд Энх-Амгалан (1654–1722) хаан уншин танилцаад монгол, хятад хэлээр орчуулахыг зарлигдсанаар 19-нд хоёр хэлнээ буулгав. Тайлангийн нэг хувь Дотоод яам (Хятадаар 内閣 neige; Манжаар Dorgi yamun)-ны монгол бичгийн гэрийн дансанд хадгалагдсан нь Биеэр дайлж өрнө умрын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг (цаашид Бодлогын бичиг) –ийн мэдээг шалгах, Чин (1644–1911)-гийн төрийн
албан түүхийн сурвалжийн онцлогийг тодруулах боломжийг олгоно.
Манжийн төрийн албан түүх нь 1730-1732 оны Зүүнгар-Чингийн дайны өрнөлийн талаар тодорхой мэдээлл... more Манжийн төрийн албан түүх нь 1730-1732 оны Зүүнгар-Чингийн дайны өрнөлийн талаар тодорхой мэдээллээр хангадаг ч, хоёр тал цэргээ татаж сэргийлэн суусан үе, тодруулбал, 1734 оны 12-р сарын эхээр дайныг зогсоож хилийн хэлэлцээр байгуулан олон амьтанд тустай үйл бүтээх асуудлыг хэлэлцэх дэд сайд, Фуча овгийн Фунай (1677-1738) Зүүнгарын хилээр орох хүртэлх хоёр жилийн үйл явдлыг хөндсөн нь ховор бөгөөд хэрэг төвөггүй, тайван амгалан байсан уу гэдэг асуултыг бидэнд үлдээдэг. Энэхүү өгүүлэлд, Хятадын түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй, 2012 онд гэрэл зургаар 283 боть болгон хэвлүүлсэн, хил дагуу цэрэг захирч суусан Чингийн засгийн ордны цэргийн жанждын айлтгалуудад тулгуурлан уг зурвас үеийн нөхцөл байдлыг тодруулна.
Хятадын Түүхийн Нэгдүгээр архивт Или голын өмнө эрэгт байсан Галданцэрэн хааны нэгэн суурингийн б... more Хятадын Түүхийн Нэгдүгээр архивт Или голын өмнө эрэгт байсан Галданцэрэн хааны нэгэн суурингийн байцын зураг хадгалагдаж байна. Уг зургийг аравны дарга Дэнтэй Тэнгэрийн тэтгэсэний хорин наймдугаар (1763) онд зарлигаар зуржээ. Зурагт тоосгон сүм, тоосгон давхар байшин, монгол гэр барих газар, овоо, тээрмийн гэр, зам, усны суваг, хуурай хотгор зэргийг тэмдэглэсэн байна. Энэхүү зураг нь эдүгээ олдоод байгаа Зүүнгарын хаадын амьдарч байсан суурин газрын анхны зураг болохын зэрэгцээ Зүүнгар улсын түүх болон Зүүнгарын мөхөөсний дараах Или газарт авч хэрэгжүүлсэн Манжийн бодлогыг судлахад чухал ач холбогдолтой юм.
Төрийн эрх барих хугацаандаа Ламдаржаа хаан 1750 оны 11-р сар болон 1751 оны 11-р сард тус тус Ма... more Төрийн эрх барих хугацаандаа Ламдаржаа хаан 1750 оны 11-р сар болон 1751 оны 11-р сард тус тус Манж Чин улсад элч зарсан байна. Энэхүү хоёр удаагийн элч зарсан учир шалтгаан, элчийн айлчлалын үргэлжилсэн хугацаа, бүрэлдэхүүн, арилжааны болон бэлэгийн эд зүйлс, мөн Манжийн тал Зүүнгарын элч нарыг хүлээж авсан хийгээд замд олгосон хоол хүнс, элч нарт шагнасан зүйлс болон Ламдаржаа хааны элч зарсан учрыг Манжийн тал хэрхэн үзэж байсан зэрэг асуудлыг доорх гурван сурвалжийн мэдээнд тулгуурлан авч үзэж байна.
Элчийн харилцаа бол хоёр улс бие биенээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл, тухайн улсын гадаад бод... more Элчийн харилцаа бол хоёр улс бие биенээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл, тухайн улсын гадаад бодлогын нэгэн хэлбэр. Зүүнгарын хаад Манжид элч зарах, Манжаас Зүүнгарт элч илгээхдээ захидал явуулахын зэрэгцээ элчийн амаар “бага үг”-ийг хэлүүлдэг байжээ. Энэ нь захидалд олон хэрэг явдлыг дурдахаас зайлсхийх, тухайн асуудал дахь эсрэг талын байр суурийг тандах, захидлын үгнээс өөр чухалд тооцогдох явдлыг дурдах, цөөн тохиолдолд захидлын үгийг давтаж хүчийг нэмэх зорилготой байв.
Судалгааны бүтээл болон түүхийн сурвалжуудад төдийлөн тэмдэглэгдээгүй 1732 оны Зүүнгарын чуулган ... more Судалгааны бүтээл болон түүхийн сурвалжуудад төдийлөн тэмдэглэгдээгүй 1732 оны Зүүнгарын чуулган бол 1730-1732 оны хооронд Зүүнгар-Манжийн дунд өрнөсөн дайны дараа Зүүнгарын ноёд чуулж, цаашид хэрхэх тухайгаа хэлэлцэхдээ хоёр газарт салж Галданцэрэн, Их Цэрэндондовын газарт хуралдсан байна. Энэ нь Зүүнгарын чуулганыг шинжлэн судлахад эш татах чухал баримт болох юм. Энэхүү чуулганы тухай анхдагч сурвалж болох Манж-Зүүнгарын хилийг хамгаалан суусан манжийн сайд, түшмэдийн айлтгалын бичгүүдээс олж харах бөгөөд уг чуулганаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэр, Манжийн хагалан бутаргах бодлого, ноёдын зөрчил, Эрдэнэ зуугийн дайны ялагдлыг хэлэлцэн тунгаасан байдал зэргийг уг өгүүлэлд тодруулна.
Аливаа хоёр улсын харилцаанд харь улсын элчийн өнгөрөн явах зам чухалын зэрэгцээ хамгаалан хүргэх... more Аливаа хоёр улсын харилцаанд харь улсын элчийн өнгөрөн явах зам чухалын зэрэгцээ хамгаалан хүргэх, замын дунд тандан мэдээ авхуулахгүй байх зэрэг бодлогыг дагалдуулж байдаг. Зүүнгараас Манж руу элч явуулах болон Манжаас Зүүнгар руу элч илгээхдээ, Манжийн талаас авч үзвэл өмнөд, умард хоёр замаар явна. Манжаас Зүүнгарт ирсэн элчийн бүлгүүд дотроос Энх-Амгалангийн хорин нэгдүгээр (1682) онд илгээсэн дотоод сайд Хитад, хорин наймдугаар (1689) онд илгээсэн ГМТЗЯЯ-ны эрхэн сайд Арнай, Найралт төвийн хоёрдугаар он (1724) болон гуравдугаар (1725) онд илгээсэн Дотоод яамны дэд бичгийн сайд Жунфубау, арван хоёрдугаар (1734) онд илгээсэн дэд сайд Фунай, Тэнгэрийн тэтгэсэний хоёрдугаар (1737) онд илгээсэн Халхын туслагч тайж Эмгэн, гуравдугаар (1738) онд илгээсэн дэд сайд Акдун нарын бүрэн тайлан илэрч олдоод байна. Тэдний тайланд үндэслэн Зүүнгарын нутгаар яван өнгөрсөн Манжийн элчийн замыг зураглан гаргасан болно.
1643 онд Шүхэр дайчин Энса хутагтын хамт Лхаст очин Далай ламтай уулзаж, Хөхнуурын Хошуудын хаан... more 1643 онд Шүхэр дайчин Энса хутагтын хамт Лхаст очин Далай ламтай уулзаж, Хөхнуурын Хошуудын хаан Гүүшийг дагалдан анхлан Манжид элч илгээснээс 1756 онд Торгуудын Дондоврааш хаан элч томилох хүртэл Торгууд-Чингийн хооронд 18 удаа харилцан элч илгээхийг оролдож, үүнээс гурван удаагийн элчийн бүлэг зорилгодоо хүрэлгүй замаасаа буцсан байна. Энэ үед Торгуудаас Чин улсад 13 удаа, Чин улсаас Торгуудад хоёр удаа элч илгээжээ. Хоёр улсын харилцааны эхлэл, өрнөл, хувиралт, өөрчлөлтийн явцад эдийн засаг, аж ахуй, оюун санаа, улс төрийн хэрэгцээ шаардлагын хүрээнд худалдаа хийх, холбоотон хайх, бүс нутагт нөлөөгөө тогтоох, шашнаар дамжуулан засаглалаа баталгаажуулах зэрэг ашиг сонирхол оршиж байжээ.
中央政府与地方政权使者来往的通路是很重要,而且沿途路上怎么防止对方沿途打探消息等政策。准噶尔汗国前往京城或清朝派往准噶尔汗国的使者,从清朝角度来看,基本是分为南路与北路。如今清朝派往准噶尔的所使... more 中央政府与地方政权使者来往的通路是很重要,而且沿途路上怎么防止对方沿途打探消息等政策。准噶尔汗国前往京城或清朝派往准噶尔汗国的使者,从清朝角度来看,基本是分为南路与北路。如今清朝派往准噶尔的所使团中报告发现的有:康熙二十一年(1682)派使噶尔丹内大臣齐他特;康熙二十八年(1689)派使噶尔丹理藩院尚书阿喇尼;雍正三年(1725)和雍正四年(1726)派使策妄阿喇布坦内阁学士众佛保;雍正十二年(1734)派使噶尔丹策零侍郎傳鼐;乾隆二年(1737)出使噶尔丹策零喀尔喀副台吉厄墨根,乾隆三年(1738)派使噶尔丹策零侍郎阿克敦。
Дэчинравжайлин хийдэд оршин сууж байсан лам нартай холбогдох судалгааны эргэлтэнд орсон архивын н... more Дэчинравжайлин хийдэд оршин сууж байсан лам нартай холбогдох судалгааны эргэлтэнд орсон архивын нэгэн баримт байдаг нь 1917 оны 5-р сарын 11-ний өдөр Дэчинравжайлин хийдийн ямба олсон (Богд хаанаас шагнал өргөмжлөл хүртсэн) лам нарын нэрс билээ. Энэхүү баримтаас 1917 онд Дэчинравжайлин хийдэд хичнээн ламтай байсныг илэрхийлж чадахгүй боловчиг тухайн үед хийдийн хамба лам, да лам хэн байсныг мэдэж болно.
Source translation and transcription by Lkhagvasuren Enkhsaruul
Удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар
Хятад эхтэй харгуулсан Ү.Мөнхдагва
Монгол бичгээс ... more Удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар
Хятад эхтэй харгуулсан Ү.Мөнхдагва
Монгол бичгээс буулгасан У.Анхдалайбаяр, Л.Энхсаруул, Б.Дуламжав, Г.Золжаргал, Ү.Мөнхдагва
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор Ү.Мөнхдагва
Удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор... more Удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор У.Анхдалайбаяр
Гурван ботиос бүрдэх энэ түүвэрт Зүүнгар улсын мөхлийн түүх, шинэ эзлэгдсэн газар нутгийг захирахаар хичээж буй Чин улсын нөхцөл байдалтай тусгажээ. Тодруулбал, Зүүнгар улсыг эзлэн захирсан Чин улсын арга заль, авч хэрэгжүүлсэн бодлого, Зүүнгарын язгууртан ноёдын нэрс, уг гарал, тэдний албатын тоо, нутаглах газар, тэдэнд олгосон хэргэм зэрэг, хожмын түүх буюу алах болсон шалтгаан, үхлийн түүх, нутаг заан шийтгэн суулгасан байдал, Зүүнгарын хөрш хасаг, хотон ардтай нүүр тулсан Чин улсын шинэ сорилт, хүчин чармайлт, Оросын эзэнт гүрэнтэй хурцадмал байдал үүсэхээс эмээсэн Чин улсын сэргэмжлэл, шинээр эзлэгдсэн газар оронд байгуулсан өртөө харуул, засаг захиргааны байгууллага, татвар худалдааны бодлого зэргийг багтаав.
Энэ хэсэгт орсон баримтууд нь Зүүнгарын язгууртан ноёдын гадаад төрх, биеийн байдал, өндөр, нас, угсаа гарал, нутаглах газар, нийгмийн байдал, харьяат ардын тоо, Чин улсын зүгээс тэдэнд олгосон хэргэм цолтой холбогдох мэдээнүүдийг агуулжээ.
Дараагийн хэсэгт, тэр дундаа, тайван замаар даган орсон Зүүнгарын ноёд нэг жил хүрэхгүй хугацааны дараа яагаад Чин улсын дэглэмийг эсэргүүцэх болов? гэх асуултын хариултыг хайх боломжтой. Тухайлбал, дайны самуу байдалд өвчний улмаас хүүгээ алдсан Цоросын ханаар өргөмжлөгдсөн Галсандоржийн цөхрөл, эх нэг эцэг өөртэй Хасагшар, Ням нарын ганцаардал, Чин улсын хардалт, сэжиглэлтээс үүссэн шахалт, өлсгөлөн зүдрэлтийн туйлдалтаас амьд үлдэх гарц хайсан Зүүнгарын ардын үймээн самууныг ажиглаж болно.
Сүүлчийн хэсэгт, ой модонд нуугдан амиа аргацааж буй Зүүнгарын ардыг нэгжин хядаж буй байдал, шинээр байгуулагдсан Чин улсын засаг захиргааны байгууллага, атар хагалбар, алба татвар, алдар гавьяаг алдаршуулах Или, Гэдэн уулын хөшөө чулууны бичиг, түүнийг босгох үеийн хүндрэл, бэрхшээл зэрэг агуулгатай холбогдох баримтууд оржээ.
Удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор Б... more Удиртгал бичиж, эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор У.Анхдалайбаяр
Энэ удаа орчуулан хэвлэж буй баримтууд нь Зүүнгар улсын нийгмийн дотоод байдал, тухайлбал, газар нутгийн хувиарлалт, харуул, өртөөний зохион байгуулалт, байршил, нэршил, Зүүнгарын төрд хэрэглэгдсэн зэрэг цол, албан тушаалын нэрс, түүнийг олж авах шалгуур, отог, анги, жасын үүсэл хөгжил, хувиралт өөрчлөлт, ял шийтгэл, хуулийн хэрэгжилт, язгууртан ноёд хоорондын таарамжгүй харилцаа, ураг төрлийн холбоо, эцэг хүүгийн хагарал, гомдол, энгийн ардын амьдрал, цуу яриа, ёр үгс, өвчин тахал, язгууртан хөвүүдийг сургах байдал, Зүүнгарын харьяат харь гаралтай хасаг, хотон ард, ял олж тархаагдсан уугуул суугуул торгууд, хошууд, өөлд, дөрвөд, хойд зэрэг монгол ард, тэдний нийгэмд эзлэх байр суурь, ахиж дэвших боломж гэх мэт дотоод амьдрал руу өнгийх боломжийг олгоно.
Уг түүвэр нь Зүүнгар улс хийгээд түүний хөрш хасаг, бурууд аймгуудтай холбогдох баримтуудыг агуулснаар онцлог. Тухайлбал, орос сурвалжид төдийлөн илрэхгүй Зүүнгар–Хасагийн дайнууд, Зүүнгарын зүгээс тодорхойлсон Авдаг крымийн буруудууд, тэндхийн цаг уурын байдал, тэндээс зөөвөрлөн авчирсан цэцэг өвчиний тархалт, тэрхүү тархалтад амиа алдсан Галданцэрэн хаантай холбогдох баримтуудыг унших боломжтой.
Энэхүү эмхэтгэлд Берлиний үндэсний музей болон Хятадын түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй м... more Энэхүү эмхэтгэлд Берлиний үндэсний музей болон Хятадын түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй манжийн хилийн сайдуудын айлтгалуудыг түүвэрлэн монгол хэлэнд орчуулжээ.
Мин улсын магад хуулинд буй Ойрадын түүхтэй холбогдох 1400-1590 оны баримтуудын хятад хэлнээс мон... more Мин улсын магад хуулинд буй Ойрадын түүхтэй холбогдох 1400-1590 оны баримтуудын хятад хэлнээс монголд хэлэнд орчуулсан.
Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар.
Хятад хэлнээс орчуулсан Ү. Мөнхдагва, Б.Мягмаржав, Л. Энхсаруул.
Зүүнгар улс-Чин улсын 1740 оны хилийн хэлэлцээрт холбогдох Хятадын Түүхийн Нэгдүгээр архиваас хуу... more Зүүнгар улс-Чин улсын 1740 оны хилийн хэлэлцээрт холбогдох Хятадын Түүхийн Нэгдүгээр архиваас хуулж авсан 7, мөн 2009 онд хэвлэгдсэн "Цэргийн тухайн газрын манж бичгийн Зүүнгарын элчийн дансны орчуулгын эмхэтгэл" хэмээх 3 боть, 2012 онд хэвлэгдсэн "Чин улсын үеийн Шинжааны манж бичгийн архивын баримтын эмхэтгэл" хэмээх 283 ботиос 58 баримтыг түүвэрлэн, нийт 65 баримтыг манжаас монгол хэлэнд орчуулж хэвлэв.
Хятадын Түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж байгаа Торгуудын түүхэнд холбогдох 1731 оны 3-р сары... more Хятадын Түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж байгаа Торгуудын түүхэнд холбогдох 1731 оны 3-р сарын 16-наас 1772 оны 4-р сарын 7-ны өдөр хүртэлх 253 баримтыг түүвэрлэн манжаас монгол хэлэнд орчуулсан.
Сайшаалт ерөөлтийн 7-р (1802) онд манж, монгол, хятад гурван үсгээр дахин барлаж гаргасан 120 дэв... more Сайшаалт ерөөлтийн 7-р (1802) онд манж, монгол, хятад гурван үсгээр дахин барлаж гаргасан 120 дэвтэр У ин диэний бар хэвлэлийн монгол эхээс “Илтгэл”-ийн 8, 11-13; “Шастир”-ын 52, 61-74, 79-91, 98-99 дүгээр дэвтрүүдийг кирилл үсэгт хөрвүүлж хятад эхтэй харгуулсан сурвалж судлалын бүтээл болно.
Тус бүтээл нь Манж Чин улсаас Зүүнгар улстай харилцсан, Зүүнгар улсыг байлдан сөнөөсөн, Зүүнгарын... more Тус бүтээл нь Манж Чин улсаас Зүүнгар улстай харилцсан, Зүүнгар улсыг байлдан сөнөөсөн, Зүүнгарын нэг хэсэг болох Хотон аймгийн Манжийг эсэргүүцсэн бослого, түүнийг дарсан зэрэгт Манжийн төрөөс явуулсан бодлого, түүний хэрэгжилтийг он, сар, өдрөөр нэг бүрчлэн бичсэн Манжийн төрийн албан түүхийн зохиол бөгөөд 1700 оны 7 сараас 1765 оны 11 сарын 19 хүртэлх 65 жилийн түүхэн хэрэг явдлыг багтаасан нийт 172 дэвтэр юм. Манж, хятад хэлээр 1770 онд зохиосон тус сурвалжийг монгол хэлнээ, кирилл үсгээр анх удаа орчуулан нийтийн хүртээл болгож байна.
Эрхлэн хэвлүүлсэн На. Сүхбаатар.
Ерөнхий редактор: О. Оюунжаргал.
Манж хэлнээс орчуулсан Б.Нацагдорж, Б.Одбаяр, Э.Жаргалмаа, Ц.Жамбалдорж, Б.Өлзийсайхан, С.Тайванбаатар, Л.Энхсаруул.
Uploads
Paper by Lkhagvasuren Enkhsaruul
төрөл зүйлсийн нэгэн адил цаг хугацааны явцад агуулга хувьсан өөрчлөгдөж, тухайн бүс нутагт болж өнгөрсөн үйл явдлуудын нөлөөг хүртжээ. Уг өгүүлэлд, энэхүү хэллэгийн үүссэн цаг хугацаа, үүсэх болсон учир шалтгааныг манж сурвалжийн мэдээгээр тодруулахын зэрэгцээ аман мэдээнд тулгуурлан одоогийн тархалт, хувилбаруудыг танилцуулна.
албан түүхийн сурвалжийн онцлогийг тодруулах боломжийг олгоно.
Source translation and transcription by Lkhagvasuren Enkhsaruul
Хятад эхтэй харгуулсан Ү.Мөнхдагва
Монгол бичгээс буулгасан У.Анхдалайбаяр, Л.Энхсаруул, Б.Дуламжав, Г.Золжаргал, Ү.Мөнхдагва
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор Ү.Мөнхдагва
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор У.Анхдалайбаяр
Гурван ботиос бүрдэх энэ түүвэрт Зүүнгар улсын мөхлийн түүх, шинэ эзлэгдсэн газар нутгийг захирахаар хичээж буй Чин улсын нөхцөл байдалтай тусгажээ. Тодруулбал, Зүүнгар улсыг эзлэн захирсан Чин улсын арга заль, авч хэрэгжүүлсэн бодлого, Зүүнгарын язгууртан ноёдын нэрс, уг гарал, тэдний албатын тоо, нутаглах газар, тэдэнд олгосон хэргэм зэрэг, хожмын түүх буюу алах болсон шалтгаан, үхлийн түүх, нутаг заан шийтгэн суулгасан байдал, Зүүнгарын хөрш хасаг, хотон ардтай нүүр тулсан Чин улсын шинэ сорилт, хүчин чармайлт, Оросын эзэнт гүрэнтэй хурцадмал байдал үүсэхээс эмээсэн Чин улсын сэргэмжлэл, шинээр эзлэгдсэн газар оронд байгуулсан өртөө харуул, засаг захиргааны байгууллага, татвар худалдааны бодлого зэргийг багтаав.
Энэ хэсэгт орсон баримтууд нь Зүүнгарын язгууртан ноёдын гадаад төрх, биеийн байдал, өндөр, нас, угсаа гарал, нутаглах газар, нийгмийн байдал, харьяат ардын тоо, Чин улсын зүгээс тэдэнд олгосон хэргэм цолтой холбогдох мэдээнүүдийг агуулжээ.
Дараагийн хэсэгт, тэр дундаа, тайван замаар даган орсон Зүүнгарын ноёд нэг жил хүрэхгүй хугацааны дараа яагаад Чин улсын дэглэмийг эсэргүүцэх болов? гэх асуултын хариултыг хайх боломжтой. Тухайлбал, дайны самуу байдалд өвчний улмаас хүүгээ алдсан Цоросын ханаар өргөмжлөгдсөн Галсандоржийн цөхрөл, эх нэг эцэг өөртэй Хасагшар, Ням нарын ганцаардал, Чин улсын хардалт, сэжиглэлтээс үүссэн шахалт, өлсгөлөн зүдрэлтийн туйлдалтаас амьд үлдэх гарц хайсан Зүүнгарын ардын үймээн самууныг ажиглаж болно.
Сүүлчийн хэсэгт, ой модонд нуугдан амиа аргацааж буй Зүүнгарын ардыг нэгжин хядаж буй байдал, шинээр байгуулагдсан Чин улсын засаг захиргааны байгууллага, атар хагалбар, алба татвар, алдар гавьяаг алдаршуулах Или, Гэдэн уулын хөшөө чулууны бичиг, түүнийг босгох үеийн хүндрэл, бэрхшээл зэрэг агуулгатай холбогдох баримтууд оржээ.
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор У.Анхдалайбаяр
Энэ удаа орчуулан хэвлэж буй баримтууд нь Зүүнгар улсын нийгмийн дотоод байдал, тухайлбал, газар нутгийн хувиарлалт, харуул, өртөөний зохион байгуулалт, байршил, нэршил, Зүүнгарын төрд хэрэглэгдсэн зэрэг цол, албан тушаалын нэрс, түүнийг олж авах шалгуур, отог, анги, жасын үүсэл хөгжил, хувиралт өөрчлөлт, ял шийтгэл, хуулийн хэрэгжилт, язгууртан ноёд хоорондын таарамжгүй харилцаа, ураг төрлийн холбоо, эцэг хүүгийн хагарал, гомдол, энгийн ардын амьдрал, цуу яриа, ёр үгс, өвчин тахал, язгууртан хөвүүдийг сургах байдал, Зүүнгарын харьяат харь гаралтай хасаг, хотон ард, ял олж тархаагдсан уугуул суугуул торгууд, хошууд, өөлд, дөрвөд, хойд зэрэг монгол ард, тэдний нийгэмд эзлэх байр суурь, ахиж дэвших боломж гэх мэт дотоод амьдрал руу өнгийх боломжийг олгоно.
Уг түүвэр нь Зүүнгар улс хийгээд түүний хөрш хасаг, бурууд аймгуудтай холбогдох баримтуудыг агуулснаар онцлог. Тухайлбал, орос сурвалжид төдийлөн илрэхгүй Зүүнгар–Хасагийн дайнууд, Зүүнгарын зүгээс тодорхойлсон Авдаг крымийн буруудууд, тэндхийн цаг уурын байдал, тэндээс зөөвөрлөн авчирсан цэцэг өвчиний тархалт, тэрхүү тархалтад амиа алдсан Галданцэрэн хаантай холбогдох баримтуудыг унших боломжтой.
Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар.
Хятад хэлнээс орчуулсан Ү. Мөнхдагва, Б.Мягмаржав, Л. Энхсаруул.
Эрхлэн хэвлүүлсэн На. Сүхбаатар.
Ерөнхий редактор: О. Оюунжаргал.
Манж хэлнээс орчуулсан Б.Нацагдорж, Б.Одбаяр, Э.Жаргалмаа, Ц.Жамбалдорж, Б.Өлзийсайхан, С.Тайванбаатар, Л.Энхсаруул.
төрөл зүйлсийн нэгэн адил цаг хугацааны явцад агуулга хувьсан өөрчлөгдөж, тухайн бүс нутагт болж өнгөрсөн үйл явдлуудын нөлөөг хүртжээ. Уг өгүүлэлд, энэхүү хэллэгийн үүссэн цаг хугацаа, үүсэх болсон учир шалтгааныг манж сурвалжийн мэдээгээр тодруулахын зэрэгцээ аман мэдээнд тулгуурлан одоогийн тархалт, хувилбаруудыг танилцуулна.
албан түүхийн сурвалжийн онцлогийг тодруулах боломжийг олгоно.
Хятад эхтэй харгуулсан Ү.Мөнхдагва
Монгол бичгээс буулгасан У.Анхдалайбаяр, Л.Энхсаруул, Б.Дуламжав, Г.Золжаргал, Ү.Мөнхдагва
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор Ү.Мөнхдагва
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор У.Анхдалайбаяр
Гурван ботиос бүрдэх энэ түүвэрт Зүүнгар улсын мөхлийн түүх, шинэ эзлэгдсэн газар нутгийг захирахаар хичээж буй Чин улсын нөхцөл байдалтай тусгажээ. Тодруулбал, Зүүнгар улсыг эзлэн захирсан Чин улсын арга заль, авч хэрэгжүүлсэн бодлого, Зүүнгарын язгууртан ноёдын нэрс, уг гарал, тэдний албатын тоо, нутаглах газар, тэдэнд олгосон хэргэм зэрэг, хожмын түүх буюу алах болсон шалтгаан, үхлийн түүх, нутаг заан шийтгэн суулгасан байдал, Зүүнгарын хөрш хасаг, хотон ардтай нүүр тулсан Чин улсын шинэ сорилт, хүчин чармайлт, Оросын эзэнт гүрэнтэй хурцадмал байдал үүсэхээс эмээсэн Чин улсын сэргэмжлэл, шинээр эзлэгдсэн газар оронд байгуулсан өртөө харуул, засаг захиргааны байгууллага, татвар худалдааны бодлого зэргийг багтаав.
Энэ хэсэгт орсон баримтууд нь Зүүнгарын язгууртан ноёдын гадаад төрх, биеийн байдал, өндөр, нас, угсаа гарал, нутаглах газар, нийгмийн байдал, харьяат ардын тоо, Чин улсын зүгээс тэдэнд олгосон хэргэм цолтой холбогдох мэдээнүүдийг агуулжээ.
Дараагийн хэсэгт, тэр дундаа, тайван замаар даган орсон Зүүнгарын ноёд нэг жил хүрэхгүй хугацааны дараа яагаад Чин улсын дэглэмийг эсэргүүцэх болов? гэх асуултын хариултыг хайх боломжтой. Тухайлбал, дайны самуу байдалд өвчний улмаас хүүгээ алдсан Цоросын ханаар өргөмжлөгдсөн Галсандоржийн цөхрөл, эх нэг эцэг өөртэй Хасагшар, Ням нарын ганцаардал, Чин улсын хардалт, сэжиглэлтээс үүссэн шахалт, өлсгөлөн зүдрэлтийн туйлдалтаас амьд үлдэх гарц хайсан Зүүнгарын ардын үймээн самууныг ажиглаж болно.
Сүүлчийн хэсэгт, ой модонд нуугдан амиа аргацааж буй Зүүнгарын ардыг нэгжин хядаж буй байдал, шинээр байгуулагдсан Чин улсын засаг захиргааны байгууллага, атар хагалбар, алба татвар, алдар гавьяаг алдаршуулах Или, Гэдэн уулын хөшөө чулууны бичиг, түүнийг босгох үеийн хүндрэл, бэрхшээл зэрэг агуулгатай холбогдох баримтууд оржээ.
Манжаас орчуулсан Л.Энхсаруул
Цувралын редактор Б.Түвшинтөгс
Ботийн редактор У.Анхдалайбаяр
Энэ удаа орчуулан хэвлэж буй баримтууд нь Зүүнгар улсын нийгмийн дотоод байдал, тухайлбал, газар нутгийн хувиарлалт, харуул, өртөөний зохион байгуулалт, байршил, нэршил, Зүүнгарын төрд хэрэглэгдсэн зэрэг цол, албан тушаалын нэрс, түүнийг олж авах шалгуур, отог, анги, жасын үүсэл хөгжил, хувиралт өөрчлөлт, ял шийтгэл, хуулийн хэрэгжилт, язгууртан ноёд хоорондын таарамжгүй харилцаа, ураг төрлийн холбоо, эцэг хүүгийн хагарал, гомдол, энгийн ардын амьдрал, цуу яриа, ёр үгс, өвчин тахал, язгууртан хөвүүдийг сургах байдал, Зүүнгарын харьяат харь гаралтай хасаг, хотон ард, ял олж тархаагдсан уугуул суугуул торгууд, хошууд, өөлд, дөрвөд, хойд зэрэг монгол ард, тэдний нийгэмд эзлэх байр суурь, ахиж дэвших боломж гэх мэт дотоод амьдрал руу өнгийх боломжийг олгоно.
Уг түүвэр нь Зүүнгар улс хийгээд түүний хөрш хасаг, бурууд аймгуудтай холбогдох баримтуудыг агуулснаар онцлог. Тухайлбал, орос сурвалжид төдийлөн илрэхгүй Зүүнгар–Хасагийн дайнууд, Зүүнгарын зүгээс тодорхойлсон Авдаг крымийн буруудууд, тэндхийн цаг уурын байдал, тэндээс зөөвөрлөн авчирсан цэцэг өвчиний тархалт, тэрхүү тархалтад амиа алдсан Галданцэрэн хаантай холбогдох баримтуудыг унших боломжтой.
Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар.
Хятад хэлнээс орчуулсан Ү. Мөнхдагва, Б.Мягмаржав, Л. Энхсаруул.
Эрхлэн хэвлүүлсэн На. Сүхбаатар.
Ерөнхий редактор: О. Оюунжаргал.
Манж хэлнээс орчуулсан Б.Нацагдорж, Б.Одбаяр, Э.Жаргалмаа, Ц.Жамбалдорж, Б.Өлзийсайхан, С.Тайванбаатар, Л.Энхсаруул.
Эрхлэн хэвлүүлсэн На. Сүхбаатар.
Манжаас орчуулж, тайлбар үйлдсэн Алтан-Очир.
Цувралын редактор Б. Түвшинтөгс.
Ботийн редактор Л. Энхсаруул.
Эрхлэн хэвлүүлсэн На.Сүхбаатар.
Цувралын редактор Б. Түвшинтөгс.
Ботийн редактор Л. Энхсаруул.